Олон хүмүүс үүнийг уугаад ходоодны хеликобактериас салсан. Та ч бас хэрэглээрэй

“Хеликобактер” нь бохир зүйлсээр болон халдвартай хүний хэрэглэсэн аяга, халбага, шүлсээр дамжин биед халдварладаг бөгөөд нэгэнт халдвар авсан тохиолдолд ходоод гэдсийг үрэвсүүлж, өвдөх шинж тэмдгээр илэрдэг байна.

Харин бид та бүхэндээ хеликобактерийг устгах, таны биеийг эрүүлжүүлэх хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. Та доор дурдах хоол хүнсийг идэж хэрэглэснээр, богино хугацаанд хэвлийн өвдөлт, хорт нянгаас салж чадах болно.

Хеликобактерийн үед илрэх шинж тэмдгүүд:

  • Жин буурах
  • Цээж хорсож, гашуу оргих
  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах
  • Бөөлжих

Сүүлийн жилүүдэд, манай оронд ходоод гэдэсний шархлаа 2 дахин нэмэгдсэн бөгөөд, ходоодны шархлааны 50-60%, дээд гэдэсний шархлааны 90% гаруй нь хеликобактериас үүдэлтэй байна.

1. Куркума

Куркума буюу турмерик нь хоол болосвруулах системийг дэмжиж, гүйлгэх, гэдэс дүүрэх, ходоодны хямрал, дотор муухайрах зэрэг өвчлөлүүдийг эмчилдэг байна. Мөн энэ нь ходоодны шүүсийн ялгаралтыг дэмжиж, хеликобактер үүсэхээс сэргийлдэг. Та үүнийг хоолондоо амт оруулан хэрэглээрэй.

2. Брокколи болон байцаа

Саяхны нэгэн судалгаагаар, брокколи, байцаа зэрэг хүнсний ногоо нь хеликобактериас сэргийлдэг “сульфорафаном” хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг болохыг тогтоожээ. Иймд та брокколи болон байцааг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байгаарай.

3. Аньс жимс

Аньс жимс нь шээсний замын халдварт өвчнөөс сэргийлдэг бөгөөд хеликобактерийн эсрэг хамгийн сайн байгалийн эм хэмээгддэг юм. Судалгаанаас үзэхэд, аньсны шүүс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй ходоод гэдсийг цэвэрлэж, бактер, бохирдлыг биеэс гадагшлуулдаг байна. Аньсны шүүсийг өдөр тутамдаа ууж, хеликобактериэс сэргийлээрэй.

4. Оливын тос

Хеликобактерийн эсрэг хамгийн хүчтэй зэвсэг бол оливын тос юм. Тус тос нь өөртөө “фенол” хэмээх бодисыг агуулдаг бөгөөд энэ нь ходоодонд хэдэн цагийн турш хувиралгүй, тогтвортой байж, ходоодны шүүс ялгаруулалтыг дэмждэг. Та хеликобактериэс салахыг хүсч байвал оливын тосыг өдөр тутамдаа бага хэмжээгээр хэрэглээрэй.

5. Цагаан гаа

Цагаан гаа нь аливааг анагаах шидтэй хүнс бөгөөд ходоод гэдэсний үйл ажиллагаанд оролцож, ашиг тусаа үзүүлдэг. Энэ нь цээж хорсох, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, ходоодны шархлаа зэргүүдтэй тэмцэж, таныг эрүүлжүүлэх болно.

Мөн цагаан гаа нь бактерийн эсрэг хүчтэй нөлөөг үзүүлдэг тул хеликобактерийг ч мөн, устгах болно. Та үүнийг өдөр тутамдаа хоол амталж хэрэглэхийн зэрэгцээ цагаан гаатай цай бэлтгэн уух боломжтой.

6. Ногоон цай

Та хеликобактериас салахыг хүсч байвал, ногоон цайг ууж байгаарай. Тус цай нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд эрүүл мэндэд тустай.

Судалгаанаас үзэхэд, өдөр тутамдаа ногоон цайг ууж хэрэглэдэг хүмүүс хеликобактертай болох магадлал нь харьцангуй бага байдаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!