Өдөр тутамд иддэг хоол хүнсээ өөр, сонирхолтой аргаар бэлтгэж сурцгаая

Үргэлж нэг юмаа, нэг янзаар бэлтгэж идээд байх уйтгартай биш гэж үү? Гадилыг гэхэд зүгээр л хальслаад идэх биш, илүү амттай бас илүү сонирхолтойгоор бэлтгэн идэж болно. Өнөөдөр та бүхэндээ хэд хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өөрөөр бэлтгэн идэх аргуудыг хүргэж байна.

Гадил жимсийг хальслаад, хайлсан шоколанданд дүрнэ. Үүнийгээ төрөл бүрийн чихрээр бүрээд хөлдөөгчинд хийгээрэй. Хэдхэн цагийн дараа гаргаж идээд үзээрэй. Сонирхолтой бас амттай байх болно

Гүзээлзгэний навчийг ингэж салгаж болдог юм байна

Бейконыг шарж бэлтгээд, пенкейкны зуурмагт дүрээд ав. Дараа нь шарж бэлтгээд идээд үзээрэй. Сонирхолтой амт таныг угтана.

Аяган бялууны хэвэнд бейкон хийгээд, дотор хэсгийг нь өндгөөр дүүргэ. Одоо шарах шүүгээнд хийчих. Хамгийн амттай өглөөний цай бэлэн болох болно.

Одооноос тарвасаа ингэж хэрчиж байгаарай. Авч идэхэд хялбар, гарт наалдаж бохирдохгүй

Алимны дотор хэсгийг аваад, оронд нь шингэн карамел хийнэ. Үүнийгээ хөлдөөгөөд идэхэд үгээр зүйрлэхийн аргагүй амттай шүү.

Өглөөний цайндаа шарсан өндгийг төрөл бүрээр бэлтгэж болно. Өөр нэг арга бол чинжүүн дотор өндгөө хийж шарах юм

Яг ингэж хийж үзээрэй

 

Өндгөө сонирхолтой байдлаар чанаж, гэртээ ирсэн зочдоо гайхшруулаарай

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!