Солгой хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

Өчигдөр буюу 8-р сарын 13-ны өдөр бол дэлхийн солгой гартнуудын өдөр байлаа. Дэлхийн хүн амын 10 хувь нь л солгой бөгөөд онцгой энэ хүмүүсийн тухайн сонирхолтой хэдэн баримтуудыг танд хүргэе.

1. 20 хүн тутмын 2 нь солгой гарнаасаа болж видео камер барихад хүндрэл үүсдэг байна.

2. Солгой хүмүүс архитектур, урлаг, сэтгэн бодох чадвар зэрэг зүүн тархины нөлөөллөөр үүсдэг чадваруудаа төрөлхийн мэт сайн хөгжүүлсэн байдаг.

3. Баруун гараараа бичдэг хүмүүс солгой гараараа юм хийхдээ эвээ олж чаддаггүй бол солгой гартнууд харин ч нөгөө гараа ашиглахдаа маш чадамгай байдаг.

4. Солгой гартнууд энгийн хүмүүсээс 3 дахин их архи уух магадлалтай байдаг.

5. Мөн тэдний бэлгийн бойжилт бусдаас 4-5 сараар хоцорч явдаг.

6. Тэд баруун тархиа илүүтэй ашиглах хандлагатай байдаг.

7. Ээжийнхээ 40-ээс дээш насанд нь төрсөн хүүхдүүд ээжийнхээ 20-иод насанд төрсөн хүүхдүүдээс 128%-иар илүү солгой болох магадлал өндөр байдаг.

8. Тэд маргаангүй оюунлаг хүмүүс.

9. Солгой хүмүүс ээрүү болон сэтгэцийн өвчинд өртөх магадлал илүү өндөр.

10. Солгой хүмүүсийн баруун зүүн тархины холбоос илүү хурдан байдаг учраас тэд гүйлгээ ухаан өндөр, сэтгэн бодох чадвар сайтай, онц сурдаг, амжилттай бизнестэй байх хандлагатай байдаг.

11. Дутуу төрсөн хүүхдүүд солгой болох магадлалтай.

12. Английн хатан хаан II Элизабет, Хунтайж Чарльз, Хунтайж Виллиам нар бүгд солгой.

13. Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд солгой байх нь элбэг.

14. Зарим омог аймгуудад солгой хүмүүс өвчнийг анагаах шидтэй, ер бусын чадвартай гэж үздэг.

15. Солгой хүмүүс усанд дотор энгийн хүмүүсээс илүү сайн хардаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!