Зөвхөн чамд хайртай болсон охины л хийх зүйлс
Эмэгтэй хүний зүрхийг өөртөө татаж чадсан эр хамгийн азтай бөгөөд жаргалтай. Тэд цаг ямагт хайр халамжаар дутахгүй бөгөөд эмэгтэй хүний хөөрхөн эгдүүтэй үйлдлүүдийг алхам тутамдаа хардаг.
1. Чамд зүрх зурж өгнө
Магадгүй кофены аяган дээр чинь үг бичиж, цантсан цонхон дээр зүрх зурж өгнө. Эмэгтэй хүн хэзээ ч хайргүй хүндээ ийм жижигхэн хэрнээ өхөөрдөм үйлдлүүдийг зориулдаггүй. Энэ бол хайр сэтгэлээ хичээгээд ч нууж чадахгүй байгаа дурлалдаа шатсан бүсгүйн л хийх үйлдэл юм.
2. Боломж л гарвал чам руу зүтгэнэ
Эмэгтэй хүн түрүүлж мессеж бичдэггүйг мэднэ дээ? Гэхдээ түүнээс халамжилсан мессеж, хайрын тухай дуу, болзооны санал ирвэл тэр эргэлт буцалтгүй чамд хайртай болжээ.
3. Чамтай ярихдаа байгаагаасаа арай л өөр байдаг
Яриа болгоныг чинь анхааралтай сонсож, биеэрээ чам руу хазайж, аль болох дотно байх гэж хичээнэ. Хамтдаа байх хором болгоныг алдахгүйг хичээж байгааг анзаарах болно.
4. Хэрвээ нохойг чинь эрхлүүлж байвал…
Хэрвээ та хоёр танилцаад удаагүй бөгөөд тэр чиний нохойг эрхлүүлж хамтдаа тоглож байвал чамайг ч бас эрхлүүлэхийг хүсэж байгаа гэсэн үг. Таалагддаггүй залуугийнхаа нохойг эмэгтэй хүн тэгтлээ дотночилж, нүдэн дээр чинь эрхлүүлнэ гэж үү?
5. Магтаалын үгсийг харамгүй зориулна
Тэд чиний тухай жижиг зүйлсийг ч анзаарч, магтаал хэлдэг. “Ямар гоё цамц өмсөө вэ? Чамд маш сайхан харагдаж байна” гэх юмуу, “Чи үнэхээр хүмүүжилтэй юмаа, чи бусдаас өөр юмаа” гэж хэлж байвал энд арай өөр утга, хандлага агуулагдаж байдаг юм шүү.
6. Дотночилсон байдал
Хэрвээ тэр чамд ойртож зогсоод “Өнөөдөр арай дулаахан хувцасладаг байжээ”, “Орой юу хийх вэ, ойрд нэг л уйдаад байх юм” гэж хэлж байвал энэ боломжийг бүү алд. Тэр ч гэсэн чамд сэтгэлтэйгээ илэрхийлж байгаа нь тэр.
7. Найзууд нь чамд өөрөөр ханддаг
Хэрвээ түүний найзууд чамд бусад эрчүүдээс арай зөөлхөн, дотно хандаж байгаа мэт санагдвал тэр найзууддаа чиний тухай ярьжээ. Эмэгтэйчүүд найзууддаа зөвхөн чухал гэж бодсон эр хүнийхээ тухай л ярьдаг гэдгийг мэдэх үү?
8. Үдэшлэг дээр чамайг нууцхан дагаад байна уу?
Магадгүй чи түүнийг найзаа гэж боддог байж мэднэ. Гэхдээ үдэшлэг, аливаа арга хэмжээн дээр чамайг хань татаж, чамтай хамт байх гэж хичээж байвал тэр чиний найз биш харин чамд хайртай болсон бүсгүй юм.
9. Түүний харц нэг л өөр…
Нүд хэзээ ч худал хэлдэггүй. Түүний харц нь чамтай байхдаа зөөлөрч, талимаарч, чамайг анзаараагүй мэт дүр үзүүлэхэд харц салгаж чадахгүй байвал, бүр чамайг хүссэн мэт харж байвал эргэлзээнгүй чамт татагджээ.
10. Чамд ойр ойрхон хүрж байвал…
Боломж олдвол мөрийг чинь дэрлэж, бугуй болон мөрөнд чинь хүрж, хацрыг чинь илж, бүхэл биеэрээ ойрхон зогсож байна уу? Түүний биеийн хэлэмж нь эзэндээ захирагдахгүйгээр чам руу тэмүүлж байгааг анзаарах хэрэгтэй.