Таны өгзгийг илүү том, дур булаам харагдуулах хувцаслалтууд
Эмэгтэй хүн бүр төгс сайхан галбиртай харагдахыг хүсдэггүй гэж үү? Тэгвэл энэ удаад өгзгийг авч үзье. Өгзөг сайхан харагдах эсэх нь таны өмсөж байгаа хувцастай шууд холбоотой. Хэчнээн сайхан өгзөгтэй байлаа ч, хувцсаа тохируулж өмсөж чадахгүй бол хавтгай л харагдана. Харин эсрэгээрээ таныг илүү сайхан хэлбэртэй, том өгзөгтэй харагдуулах хувцаснууд гэж байх аж.
Бэлхүүс тодотгосон хувцас
Таны бэлхүүсийг тодотгож, илүү нарийн харагдуулах хувцас сонгож өмсөөрэй. Ингэснээр таны биеийн галбир илүү цэгцэрч, өгзөг сайхан харагдана.
Хөлөө ил гарга
Загварын салбарт мөрдөгддөг хамгийн чухал дүрэм бол: өгзгөө сайхан харагдуулахыг хүсч байвал, хөлөө бүү нуу.
Бариу банзал эсвэл дэрвэгэр юбка сонгон өмс
Кристиан Диор анхны бариу банзалаа гаргасны дараа энэ нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байрах болсон. Энэ нь биеийн галбирыг төгс гаргаж өгөхийн зэрэгцээ өгзгийг илүү тодотгодог. Мөн дэрвэгэр хормойтой юбка бүх эмэгтэйчүүдэд сайхан харагддаг тул та ч бас өмсөөд үзээрэй.
Хөндлөн зураас, хээтэй хувцас
Босоо зураас, судалтай хувцас нь таныг туранхай харагдуулах бол, хөндлөн нь эсрэгээрээ үйлчилнэ. Мэдээж өгзөг хэсгээ том харагдуулахын тулд хөндлөн хээтэй, зураастай хувцас өмсөх хэрэгтэй биш гэж үү?
Богино цамцыг юбка эсвэл шорттой хослуулж өмс
Богино цамц буюу кроп топыг юбка эсвэл шорттой хослуулан өмсөөрэй. Энэ нь бэлхүүсийг нарийн, тааз хэсгийг өргөн, өгзгийг том харагдуулах төгс хувцаслалт юм.
Сунадаг материалтай хувцас
Сунадаг материалтай даашинз, юбка, жинсэн өмд нь таныг ямагт гайхалтай өгзөгтэй харагдуулна. Ийм төрлийн материал нь өгзгийг өргөж, илүү том харагдуулдаг байна.