Энэ аргыг хүмүүс мэддэг байсан бол анхнаасаа огт таргалахгүй байсан. Би үүний ачаар л хүссэн жиндээ очсон

Турах гэхээр хүмүүст тун ч хэцүү санагддаг. Дасгал хийж хөлсөө урсгаж, хоолоо сойж ходоодоо гомдоож, ерөнхийдөө маш их тэсвэр тэвчээр шаардах хэцүү зүйл. Тэгвэл үүнийг хамгийн хялбараар хийж болох аргыг танилцуулж байна. Та бидний санал болгох ундааг уугаад хүссэн жиндээ очиж чадна гэвэл ямар уу?

Энэ нь таныг зүгээр ч нэг тураахгүй. Эрүүл мэндэд ч ач тустай тул илүүдэл жингүй байлаа ч үүнийг ууж хэвшээрэй. Таныг хүссэн жиндээ хүргэх шидэт ундаа бол цагаан гаатай ус юм.

Цагаан гаатай усаар жингээ хасах нь эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй шалгарсан арга юм. Жин хасах олон дэглэм байдаг бөгөөд янз бүрийн юм шаардаж тодорхой хэмжээний үр дүнг амалсан байдаг. Харин бидний санал болгож байгаа энэхүү жор нь эрүүл мэндэд ямарч хор хөнөөлгүй, харин ч үр дүнтэй арга юм.

Усанд хандалсан цагаан гаа нь бэлхүүсний өөх тосыг шатааж таны гуя болон бусад хэсгийг жигд турааж, галбиржуулдаг байна.

Цагаан гаатай ус бэлтгэх

  • Ус – 4 аяга
  • Хэрчсэн цагаан гаа – 4 халбага буюу 40 гр

Буцлах гэж буй усанд цагаан гаагаа хийж, 10 минут буцалгана. Дараа нь 15 минут хөргөж, шүүгээрэй. Бага зэрэг зөгийн бал нэмж, амтлан ууж болох юм. Бэлтгэсэн цагаан гаатай усаа бүтэн өдрийн турш бага багаар ууж дуусгаарай.

Хандалсан цагаан гааны ач холбогдол:

  • Цагаан гаатай ус нь үрэвслийн эсрэг өндөр үр дүнтэй. “Эмчилгээний хоол хүнс” сэтгүүлээс харах юм бол үе мөчний өвчин болон яс янгинахад өндөр үр дүнтэй гэсэн байдаг.
  • Цагаан гаатай ус нь хүчтэй антиохидант болж бие мах бодыг сэргээж чөлөөт радикалуудын эсрэг тэмцдэг байна. Эдгээр радикалууд нь хавдрын эс үржих гол шалтгаан болж өгдөг.
  • Цагаан гаатай ус нь хавдраас урьдчилан сэргийлдэг
  • Цагаан гаатай ус нь хлостриныг хэмжээг хэвийн болгон тогтворжуулж байдаг.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!