Алдартнуудын амьдардаг толгой эргэм үнэтэй, тансаг харшууд

2000-аад оны үед MTV дээр гардаг “Гэр!” нэвтрүүлэг их алдартай байсан. Алдартнуудын гэрээр зочилж, чамин тансаг орд харшынх нь булан тохой бүрийг гаргаж, ёстой л хүмүүсийн арааны шүлсийг асгаруулж байсан гэхэд болно. Тухайн үед мөнгөтэй, чинээлэг хүмүүс гэртэй үнэтэй эдлэл цуглуулж, мөнгө ихтэй гэдгээ гайхуулахыг хичээдэг байсан. Харин өнөө үед алдартнууд тав тухыг эрхэмлэх болжээ. Тэдний амьдардаг гэрүүд ямар харагддаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Эштон Катчер

Алдарт жүжигчин залуугийн хувийн байшин нь 5 унтлагын өрөө, 8 угаалгын өрөөтэй бөгөөд Холливуд нуурийг тольдон суух боломжийг олгоно. Хананаас илүүтэй цонх давамгайлах түүний сууцанд асар том гал тогоо, хувийн кино театр, баар, спорт заал, массажны өрөөнүүд багтана.

 

 

 

 

Дээвэр дээрээ асар том үдэшлэг зохион байгуулах боломжтой төдийгүй мэдээж хувийн усан сан, спа байх нь тодорхой. Хэн нэгэн тандаж, нууц харж байх вий хэмээн санаа зовох шаардлагагүй бөгөөд 24 цагийн хатуу харуул хамгаалалт, хяналтын камерууд ажиллаж байдаг.

Анжелина Жоли болон Брэд Питт

Жоли нөхөртөө 50 насных нь төрсөн өдрөөр зүрхэн хэлбэрт энэхүү хувийн арлыг бэлэглэж байжээ. Энэхүү харшыг нэрт архитектор Фрэнк Ллойд Райт барьсан аж.

 

 

 

 

Байшингийн дотоод засал үнэхээр хачирхалтай. Хэд хэдэн том хэмжээтэй чулууг байшин дотор оруулж өгсөн байх төдийгүй гал тогооны өрөөнд байрлах чулууг тавилга, хэрэгсэл болгон ашигладаг байна.

Арал нь Нью Йоркоос ердөө 70 км-ийн зайд байдаг Махопак нуурын эрэг дээр байрладаг бөгөөд тэд хувийн нисдэг тэргээрээ нааш цааш зорчдог гэнэ.

Мадонна

Беверли Хиллсэд поп дивагийн удаан хугацаанд амьдарсан алдартай харш бий. 9 унтлагын өрөө, 14 угаалгын өрөөтэй, 1100 м.кв талбайтай.

 

 

 

 

Харш дотор асар том хоолны заал, баар, хамгийн сүүлийн үеийн фитнес төв, 15 хүний суудалтай театр бий. Орсон хүн буцаад хаалгаа олж чадахгүй байхаар тийм том, цэлгэр болохыг сэтгүүлч, зураглаачид онцолдог.

Жастин Бибер болон Хейли Болдуин

Хуримаа хийсний дараа алдарт хосууд Лос-Анжелес хотын ойролцоох Толука нуурын дэргэд байрлах энэхүү 10 өрөөтэй, 16 угаалгын өрөөтэй харшид амьдрах болсон байна.

 

 

 

 

3 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий асар том үл хөдлөх хөрөнгө нь усан сан, гэрийн театр, биеийн тамирын заал, хоолны заал, номын сан, тоглоомын өрөө, бильярд өрөө, хувийн рашаан, мах шарах задгай талбай, үдэшлэг зохион байгуулах хэсэг, оройн хоол идэх зориулалттай дээвэр зэргээс бүрдэнэ.

 

 

 

 

Хосуудын өөр нэг гэр бол энэхүү аяллын автобус юм. Тэд аялалд гарахдаа тус тансаг зэрэглэлийн автобусаар явдаг бөгөөд гэрээс ялгарах зүйлгүй тав тухтай гэдгээрээ онцлог.

Жулиа Робертс

Жүжигчин бүсгүйн гэр гаднаасаа харахад жижигхэн мэт санагдах ч дотроо их том. 5 унтлагын өрөө, 4 угаалгын өрөөтэй.

 

 

 

 

Гоёмсог дотоод засал нь түүний гэрийн онцлог. Ажлын өрөө, кино театр, баар, дарсны зоорь гээд л алдартнуудын гэрт байдаг зүйлс бүгд л бий. Мөн түүний гэр жижиг хэмжээний цэцэрлэгт хүрээлэнтэй, гадаа хоолны талбайтай гэнэ.

Роберт Дауни ЖиАр болон Сюзан Дауни

Хосууд 2010 онд Малибуд байрлах энэхүү 2 давхар үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан.

 

 

 

 

Энэхүү харш нийтдээ 6 унтлагын өрөө, 4 угаалгын өрөөтэй. Энгийн боловч тухтай байдлаар гэрийнхээ дотоод заслыг сонгосон бөгөөд гадаа талбай нь тус байшингийн хамгийн том чимэг аж. Жүжигчин эр гаднаа дугуй унж, байгалийн сайхныг мэдрэх дуртай гэснээс харахад дугуйгаар тойрох хэмжээний том талбайтай гэсэн үг.

Ким Кардашян болон Канье Уэст

Рэп уран бүтээлч, реалити ТВ-ийн од саяхан Палм Спрингсийн ойролцоох Калифорнийн хөндийд амралтын байшин худалдан авсан.

 

 

 

 

Энэ бол Францын орчин үеийн гайхалтай харш юм. 6 унтлагын өрөө, 7 угаалгын өрөө, оффис, усан сан, түүнчлэн Ким Кардашьян, Канье Уэст нар зөвхөн кино үзэх боломжтой тусдаа том өрөөтэй. Энэ байшин нь асар том цэцэрлэгтэй.

Бритни Спирс

Калифорни дахь үл хөдлөх хөрөнгөө дуучин бүсгүй хэсэг хугацаанд 7 сая доллараар зарахаар төлөвлөж байсан.

 

 

 

 

Асар том байшин нь 5 унтлагын өрөө, 7 угаалгын өрөө, жижиг баар, дарсны зоорьтой. Цэлгэр, тансаг тус харш нь олон хүний шүлсийг асгаруулж, авах хүслийг төрүүлж байсан.

Гвен Стефани

Гвенийг тус байшинг худалдаж авахаас өмнө энд дуучин Женнифер Лопез амьдарч байсан гэдгээрээ алдартай.

 

 

 

 

1400 м.кв талбайтай байшин нь 7 унтлагын өрөө, 7 угаалгын өрөөтэй. Байшингийн тод интерьерүүд нь тайзан дээрх Гвенийгийн дүр төрхийг харуулдаг. Жишээлбэл, дуучин хувцас солих өрөөний болон угаалгын өрөөний ханаа хар өнгөөр бүрж, алтан чулуугаар чимэглэсэн байдаг. Байшингийн гадна усан бассейн, теннисний талбай, гадаа баар, зочдын байшин байх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!