Яагаад нимбэгийг буцалгаж хонуулаад, өглөө нь уух хэрэгтэй байдаг вэ?

Хүн бүхний эрхэм хүсэл нь эрүүл саруул байж, урт удаан амьдрах билээ. Харин үүнийгээ биелүүлэхийн тулд та юу хийдэг вэ?

Ихэнх хүмүүс бодохоос хэтэрдэггүй нь харамсалтай. Заавал өвдөж байж л эмнэлэгт очиж, эмчилгээ хийлгэдэг шүү дээ. Тэгвэл та яагаад одооноос эрүүл мэнддээ энгийн аргаар анхаарч, санаа тавьж болохгүй гэж?

Танд ердөө нимбэг байхад л эрүүл мэндийн асуудалд ахин санаа зовохгүй байж болох юм. Ингээд хамтдаа чухам нимбэгийг яаж ашиглах тухай дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Орц:

  • Нимбэг – 6 ширхэг
  • Ус – 500 мл

Нимбэгээ таллаж хуваагаад, усанд хийж чанаарай. Ойролцоогоор 3 минут чанасны дараа 10-15 минут орхино. Үүнээсээ нимбэгээ шүүж авна.

Ингээд бэлэн болсон шүүсээ аяганд хийж уугаарай. Үлдсэн шүүсээ шилэн саванд хийж хадгалаад, дараа нь хэрэглэж байгаарай. Хэрэв амт муутай санагдаж байвал бага зэрэг зөгийн бал нэмж хийж ууна.

Нимбэгний шүүсний давуу тал:

  • Дархлааны системийг сайжруулна
  • Ханиад томууг эмчилнэ
  • Эрч хүчийг нэмэгдүүлнэ
  • Хоол боловсруулах системийг дэмжинэ
  • Гэдэс дотрыг цэвэрлэнэ
  • Биеийн pH балансыг тэнцвэржүүлнэ
  • Арьсыг толигор болгоно
  • Жингээ хасахад тусална
AshaNia/Getty Images

Үүнийг заавал өглөө бүр уух албагүй. Мөн тус шүүсийг хөргөж, мөстэй хамт ууж ч болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!