Инстаграм одуудын зурган дээр төгс гарахдаа ашигладаг нууц аргууд

Өнөө цагт хүмүүс инстаграмдаа ач холбогдол ихээр өгөх болсон. Шинээр хүнтэй танилцахад ч шууд л инстаграмыг нь асуугаад, зургуудыг нь үзэж, ямар хүн болохыг нь таньж мэдэхийг оролддог. Нэг ёсондоо инстаграм таны нэрийн хуудас болно. Иймд ядаж л хэдэн аятайхан, мэдрэмжтэй зураг авахуулаад хийчих хэрэгтэй биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ мэргэжлийн гэрэл зурагчин бүсгүйн зургаа хэрхэн үзэмжтэй авахуулж, өөгөө нуух талаар өгсөн зөвлөгөө мэдээллийг орчуулан хүргэж байна. Та ч бас эндээс хэдэн зүйлс сурч аваад, дараа зургаа авахуулахдаа ашиглаарай.

Селфи авахдаа гэрэлтэй найзла

Үргэлж гэрлийн өөдөөс харж зургаа авч байгаарай. Энэ нь таны царай төрхийг гэрэлтүүлж, илүү үзэсгэлэнтэй бас чанартай селфитэй болоход тусална.

Шугам, дүрсийг ашигла

Бүтэн биеийн зураг авахуулахад бага зэрэг төвөгтэй байдаг. Тэгвэл хамгийн зөв байрлалтай харагдахын тулд биеэрээ гурвалжин дүрс үүсгэх хэрэгтэй бөгөөд энэ нь таны биеийн харьцаа төгс харагдуулах аж.

Үүнээс гадна ойр орчимд байрлах шугамыг ашиглаж болох юм. Энэ нь мөн л таны бие галбирыг сайхан харагдуулж, зурагны хэмжээг зөв тохируулна. Мөн таныг төгс зурагтай болоход гэрэл зурагчин хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг санаарай.

Сууж байхдаа ч, хүчтэй харагд

Сууж зургаа авахуулахдаа аль болох хүчирхэг хийгээд хайнга харагдах ёстой. Биеэ аль болох сул чөлөөтэй орхиж, хэтэрхий биеэ хааж нуух болон хэт ил гаргахаас сэргийл. Таныг дараагийн удаа сууж зургаа авахуулахдаа зөвөөр тэмдэглэгдсэн байрлалыг туршиж үзээсэй гэж зөвлөх байна.

Сул талаа нууж зургаа авахуул

Та бага зэрэг махлаг, давхар эрүүтэй, унжсан гэдэстэй нэгэн байлаа ч, зөв байрлалаа олж чадвал, хамгийн гоё зургийг авахуулна. Багахан хичээгээд, бүтээлч сэтгэлгээтэй, санаачлагатай байж, зургаа авахуулаарай. Та сэтгүүлийн зураг шиг зурагтай болохыг хүсч байвал, эхлээд хувцсаа сонго. Таны өмсөх хувцас background буюу зураг авах хэсэгтэй өнгө ижил буюу ууссан байх хэрэгтэй. Дараа нь мэдээж байрлал чухал. Биеэ барьсан энгийн биш, чөлөөтэй, дэгжин байхыг хичээ.

Хөдөлгөөн дунд зургаа авахуулаарай

Зүгээр нэг зогсож авахуулсан зурагнаас хөдөлгөөн дунд авсан зураг илүү сайхан харагддаг. Аажуухнаар урагш нэг алхаад, буцаж нэг алхаад зургаа авахуулаарай.

Бүтээлч, сонирхолтой пооз ав

Олон өнцөг, диагноль үүсгэж зургаа авахуулах нь илүү үр дүнтэй. Энэ нь илүү сонирхолтой хийгээд сайхан зураг болох болно. Иймд зүгээр зогсохын оронд төрөл бүрийн давтагдашгүй поознууд аваад л байгаарай.

Өнцөг гарга

Цэх урдаас авсан зураг хэзээ ч амжилт олохгүй. Ядаж л та бага зэрэг эргэж, өнцөг үүсгэх хэрэгтэй. Ингэснээр зураг илүү амь орж, сайхан харагдах болно. Зураг авахуулахдаа гурвалжин дүрс үүсгэхээ хэзээ ч мартаж болохгүй.

Хэвтэж зургаа авахуулах үедээ гараа дээш өргө

Хэвтэж зураг авахуулахдаа хэтэрхий налайж, тухлаж болохгүй. Толгойгоо хөдөлгөж, гарнуудаа ч бас өргө. Ингэж байж л илүү сонирхолтой зураг бий болох юм.

Хөрөг зураг авахуулахдаа эрүүгээ бага зэрэг өргө

Хөрөг зураг авахуулж байгаа бол эрүүгээ бага зэрэг өргөж байгаарай. Мэдээж хэтрүүлж болохгүй. Та урьдаас толинд харж бэлтгэл хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!