Таныг 10 насаар залуу харагдахад туслах хоол хүнс

Хүн бүр залуухан харагдахыг хүсдэггүй гэж үү? Харин үүний төлөө чухам юу хийдэг вэ? Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж үү. Тэгвэл та гаднаасаа арьсаа арчлахаас илүүтэй, дотроосоо эрүүл хоол хүнсээр биеэ тэтгэж, арьсаа илүү гэрэлтсэн чанга байлгаж, дор хаяж 10 насаар залуухан харагдаж чадна.

Авокадо

Өдөрт нэг ширхэг авокадо идэх нь холестерины түвшинг бууруулж, арьсны нөхөн төлжих процессыг дэмждэг. Энэ нь таны биеийг витамин С, кали, антиоксидант, фолийн хүчилээр хангах юм.

Ойн жимс

Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, усан үзэм …  Эдгээр ойн жимс нь антиоксидант шинж чанартай бөгөөд эсийн зарим төрлийн гэмтлээс урьдчилан сэргийлж, хөгшрөлтийг удаашруулж, хавдар, өвдөлтийг бууруулдаг.
Танин мэдэхүйн чадварыг сайжруулж, шээсний замын өвчин, Альцгеймер, сэтгэхүйн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэрсэн жимс хэрэглэхийг зөвлөж байна.

Лууван

Энэхүү ногоо нь А аминдэм, бета-каротины агууламж өндөртэй тул нүдний торлог бүрхэвч болон нүдний бусад хэсгүүдийг хэвийн ажиллахад тусалдаг. Мөн арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, хөгшрөлт эрт явагдахаас сэргийлнэ. Залуухан харагдаж, үрчлээсгүй байя гэвэл лууванг өдөр тутамдаа хэрэглэ.

Цитрусын жимс

Цитрусын жимс нь витамин С, фолийн хүчлийн үндсэн эх үүсвэр юм. Эдгээр нь цусан дахь холестерины болон шээсний хүчлийн түвшинг бууруулахад тусалдаг. Хэрэв та тэдгээрийг тогтмол хэрэглэдэг бол энэ нь цусны эргэлтийн асуудал, зүрхний эмгэг, үе мөчний аймшигт өвдөлтийг үүсгэдэг тулай гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хоосон ходоод дээр нимбэгний шүүс уух нь бүдүүн гэдсийг цэвэрлэж, биеийг хоргүйжүүлдэг.

Сармис

Мөөгөнцрийн болон нян устгах үйлчилгээтэй энэхүү хөгшрөлтийн эсрэг супер тэжээл нь хамгийн сайн байгалийн антибиотикуудын нэг. Мөн холестеролыг тэнцвэржүүлж, цусны эргэлт, цусны даралтыг сайжруулж, зарим хорт хавдрын эрсдлийг бууруулдаг.

Хар шоколад

Хар шоколад нь олон талаараа эрүүл мэндэд тустай. Энэ нь флавоноид гэх мэт антиоксидант агуулсан бөгөөд таны арьсыг хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаалж, чөлөөт радикалуудтай тэмцэх, чийгшүүлэх, өтгөрлийг сайжруулахад тусалдаг.

Оливын тос

Оливын тос нь эрүүл хооллолтын чухал хэсэг төдийгүй таны арьс арчилгаанд ч чухал нөлөө үзүүлнэ. Энэ нь альфа-линолений хүчил агуулсан гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд арьсыг чийгшүүлж, арьсны өнгийг сэргээж хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг.

Зөвлөмж: Унтахынхаа өмнөхөн шөнийн цагаар нүднийхээ эргэн тойронд хэдэн дусал оливын тос түрхээрэй. Энэ нь таны арьсыг толигор болгон, чийгшүүлж, зураасан үрчлээсийг бүдгэрүүлнэ.

Улаан лооль

Улаан лооль нь зөвхөн шүүслэг, амттай төдийгүй таны эрүүл мэндэд тустай. Тус ногоо нь тэжээллэг бодисоор дүүрэн бөгөөд маш их хэмжээний витамин А, витамин С, фолийн хүчил агуулдаг.

Бүрэн гүйцэт боловсорсон улаан лоолийн улаан өнгийг хариуцдаг ликопен нь улаан дарсанд байдаг ресвератролоос 14 дахин их антиоксидант юм. Энэ нь арьсыг хэт ягаан туяаны цацрагаас хамгаалж, зүрх судасны, дегенератив, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маш сайн нөлөөтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!