Заавал ариутгах ёстой машины хэсгүүд

Машинаа дотор гаднагүй бүтэн угаалгаад л цэвэрхэн болчихлоо гэж ойлгож болохгүй. Ялангуяа нянгийн эсрэг идэвхитэй тэмцэх ёстой энэ үед машины дотор салоны эдгээр хэсгүүдийг зориулалын спирт болон ариутгагчаар өдөрт нэг удаа арчиж цэвэрлэж хэвшээрэй.

1. Жолооны хүрд ба түүний эргэн тойрон

Хамгийн их гар хүрдэг хэсэг буюу жолооны хүрд түүний эргэн тойрны хэсгийг ариутгагч салфеткаар машинаа барих бүртээ арчихад гэмгүй. Жолооны хүрд нь 00-ын суултуураас 4 дахин бохир байдаг гэдэгт та итгэх үү?

2. Араа, товчлуурууд, дэлгэцний хэсэг

Хүрдний дараа орох хамгийн их гар хүрдэг хэсгүүд болох араа, товчлуур, дэлгэцний орчин тойрон, аяга тогтоогч, хөгжимны товчлуур зэргийг мөн л байнга спиртээр арчиж ариутгаж байх хэрэгтэй.

3. Хаалганы хэсэг

Ялангуяа жолоочийн хэсгийн хаалган дээр байх тольны товч, цонхны товч, мөн суудлын хажууд байх бусад товчлууруудыг байнга ариутгаж заншаарай.

4. Суудлын хэсгийг соруул

Машины тоос сорогчоор суудлын жижиг зайгаар шигдсэн хог шороог авч байх хэрэгтэй. Ихэнх угаалгын газрууд энэ мэт нарийн цэвэрлэгээг барагтай бол хийдэггүй учраас зөвхөн өөртөө найдаарай.

5. Машины түлхүүр

Машины түлхүүрийг гар дамжуулж барихаас гадна халаасанд, бохир гадаргуу дээр, тоостой ширээн дээр байх нь элбэг. Тиймээс үүнийг ч бас ариутгаж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!