Буцаад 18-т шиг төрхтэй болохын тулд эдгээрийг хийгээрэй

Эмэгтэй хүн бүр он цагийн эрхээр хөгширч, арьс суларч эхэлдэг. Гэхдээ хэн үрчлээсэнд баригдаж, хөгшин харагдахыг хүсэх билээ дээ. Тиймдээ ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, мэс засал хийлгэх зэрэг замыг сонгодог. Тэгвэл та бүхэндээ хямд төсөр аргаар үрчлээсээс салж, залуухан төрхтэй харагдах аргуудыг танилцуулж байна.

Өндөгний маск

2-3 өндөгний цагааныг ялган авч, маск бэлтгэнэ. Өндөгний цагаанаа нүүрэндээ түрхэж, иллэг хийнэ. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаагаарай. Өндөгний цагаанд агуулагдах А, В витамин нь үрчлээсийг арилгаж, арьсанд гүн чийгшил өгнө.

Оливын тос

Оливын тос нь таны арьсыг зөөлөн, толигор байлгахад тусална. Та орондоо орохын өмнө багахан оливын тосоор нүүрэндээ иллэг хийгээрэй. Өглөө сэрэхэд таны нүүр гялалзсан, чийглэг байх болно.

Нимбэгний шүүс

Унтахынхаа өмнө нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаж, нүүрэндээ иллэг хийнэ. Энэ нь арьсыг цайруулж, үрчлээсийг бүдгэрүүлнэ.

Жимс болон ногоо

Витамин А болон В-гээр баялаг шинэхэн жимс ногоог идэж байгаарай. Энэ нь таныг дотроос тань залуужуулж, эрүүлжүүлэх болно.

Нүдний доорх хар уутанцарыг арилгах

Нүдний дор үүссэн уутанцар нь овор нэмж, царайг гундуу харагдуулдаг. Тиймээс та хамгийн түрүүнд нүдний доод талын уутанцраа арилгах хэрэгтэй. Ингэхийн тулд танд хэрэглэсэн цайны ханд байхад хангалттай юм. Цайны идээгээ усанд дүрж норгоод, хөргөгчинд 2 минут байлгана. Үүнийгээ хоёр нүдэн дээрээ тавьж, 5 минутын дараа аваарай.

Ам орчмын үрчлээс арилгах

Хамгийн амархан үүсдэг үрчлээс бол ам орчмын үрчлээс байдаг. Тамхи татдаг, их инээдэг, том ангайж ярьдаг хүмүүст тус төрлийн үрчлээс хамгийн амархан үүсдэг. Тиймээс үүнийг маш яаралтай арилгах, урьдчилан сэргийлж байгаарай.

Өргөст хэмх болон өндөгний цагаан

Тал өргөст хэмхийг арилгаж жижиглэн хэрчинэ. Үүнээсээ шүүс гаргаж авах бөгөөд дээр нь өндөгний цагаанаа нэмж хутгана. Ам орчмоор үүссэн үрчлээс дээрээ маскаа түрхэж, 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!