Эйнштейний амжилтын нууц 2 цагийн дүрэм: Өнөөдрөөс өөр дээрээ туршиж үзээрэй

Сүүлийн үед хүмүүс “юу ч хийхгүй байхыг” цагийг үр бүтээлгүй өнгөрөөж буй хэлбэр гэж боддог ч, угтаа энэ нь эсрэгээрээ болохыг шинжлэх ухаан батлаад байгаа билээ. Альберт Эйнштейний тухайд төсөөлөлдөө автаж, юу ч хийлгүйгээр элдэв зүйлс бодож, үүнийхээ тусламжтайгаар тархиа сайн ажиллуулж чаддаг байсан бол, Чарльз Дарвин ч мөн адил бодолдоо умбаж, илүү дутуу үйлдэл хийхгүйгээр өөртэйгээ л цагийг өнгөрүүлэх дуртай байсан аж.

Үүнийг “бодлын туршилт” хэмээдэг бөгөөд таны тархийг илүү сайн ажиллахад тусалж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх аж. Тэгвэл энэ хэрхэн үүссэн, мөн яаж хэрэглэгдэх талаар судалж үзэцгээе.

Анх Эйнштейн үүнийг санаачилсан

Алдартай физикч бүхнийг төсөөлөлдөө амилуулж, бодолдоо төрөл бүрийн туршалтууд явуулдаг байжээ. Жишээлбэл түүний харьцангуйн ерөнхий онолын хувьд тэрээр дээвэр дээрээс хүн унаж, лифтийг хурдасгаж байгаагаар төсөөлж туршилтуудыг явуулсан. Орчин үеийн физикийн үндэс суурийг тавьсан түүний хамгийн алдартай онолууд нь түүний төсөөллийн нэг хэсэг байсан юм!

Тэгвэл бид ч бас түүний энэхүү аргад суралцан, толгойдоо аливааг төсөөлөн бодож, туршилтууд хийж болох аж.

Оюун санаандаа тэнүүчил

Амьдралаа түр зогсоож, бодож, дүн шинжилгээ хийж, зорилгодоо сэтгэл хангалуун байгаа эсэхээ мэдэж, ирээдүйн төлөвлөгөөгөө тодорхойлоход илүү их цаг гарга. Хөл толгой нь олдохгүй амьдралд бүдчин гүйхдээ, хэсэг ч болов зогсож, хаашаа гүйж байгаагаа анхаарч харах хэрэгтэй. Харин ингэж өөртэйгээ ярилцаж, дүгнэлт хийчихээд цааш явахад илүү сэтгэл санаа амар амгалан, бүтээлч байдал нэмэгдсэн байх аж.

Өөрөөсөө асуулт асуу

Зарим хүмүүсийн хувьд 2 цаг инстаграм ухах нь байдаг л зүйл боловч, 2 цаг өөртэйгээ ярилцаж, чухам юу болоод байгааг тунгаахад хэт их хугацаа мэт санагдана. Тэгвэл таны ингэж өнгөрүүлсэн хэсэгхэн хугацаа буцаад танд хэр их тус хүргэхийг төсөөлж байна уу? Одооноос та чөлөөт цагаараа утсаа ухах биш, өөрөөсөө асуулт асууж, дэвтэртээ бичиж байгаарай. Жишээ нь “би үнэхээр энэ ажлыг хийхийг хүсч байна уу?”, “би ирээдүйд ямар байдалтай байхыг хүсч байна?”, “энэ хүнд би чин сэтгэлээсээ хайртай, амьдралаа хамт өнгөрүүлмээр байна уу?”, “өөрчлөхийг хүсч буй зүйлс” гэхчлэн асуултуудыг бичиж, үүндээ яаралгүйгээр тайван бодож хариул.

Гадуур алхаж, байгалийн сайхныг мэдэр

Байгальд ганцаараа алхах нь бидний ихэнхдээ цаг гаргадаггүй зүйлсийн талаар сайтар бодох сайхан арга юм. Судалгаанаас үзэхэд байгальд цагийг өнгөрөөх нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд тустай бөгөөд бүтээлч байдлыг нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэхэд түлхэц өгдөг.

Өөртөө захидал бич

Захидал бичих нь эмчилгээний шинж чанартай. Та өөрийн бодол, мэдрэмжийг цаасан дээр буулгаж, яг одоо ямар байдалтай, юу хүсч мөрөөдөж байгаа, юуг өөрчлөхийг хүсч байгаа, ирээдүйд юуг хүсч байна гээд бүхнийг бичиж, өөртөө захидал үлдээ. Мөн өөртөө захиж хэлэх үгсээ ч мартаж болохгүй. Харин хэсэг хугацааны дараа үүнийгээ уншиж, өөртөө дүгнэлт хийж, олон зүйлсийг тунгааж болно. Захиагаа уншсаны дараа ахин захиа бичиж, ирээдүйн өөртөө үлдээ. Гэхдээ энэ нь хэт урт хугацааны дараа задлагдах захиа биш гэдгийг сана. Хэдэн сар болоод л захиагаа нээгээд, өөр захиа бичиж үлдээнэ гэсэн үг.

Энэ мэтчилэн та өөртөө өдөрт ердөө 2 цагийг зориулж, сэтгэл санаагаа тайвшруулж, өөрийгөө эмчилж байгаарай. Хэн нэгэн танд зөвлөгөө өгөхийг хүлээж, хэн нэгэн таны сэтгэл санаагаа тайтгаруулаасай хэмээн мөрөөдөж суухын оронд өөрөө өөрийнхөө эмчлэгч байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!