Өнгөрснөөс урилгагүй эргэн ирсэн загварын трэндүүд
Шинээр гарч ирж буй бүхэн бол мартагдсан хуучин хэмээдэг. Энэ нь үнэний ортой бололтой. Үүнийг батлах мэт өнгөрсөн он жилүүдэд охидын сонголт болж явсан зарим зүйлс, эргээд бидний амьдралд орж ирж байна. Илүү том цар хүрээг хамарч, илүү өнгөлөг байдлаар загварын салбарт тэсрэлт хийн гарч ирж байгаа билээ. Ингээд хамтдаа өнгөрснөөс эргэн ирсэн загварын трэндүүдтэй танилцъя.
“Beef” уруул
Уруулыг бараан өнгөөр хүрээлж, дотор хэсгийг нь улаан ягаан өнгөөр буддаг энэхүү будалтыг “beef” буюу үхрийн мах уруул хэмээдэг. Учир нь ингэж бараан өнгөөр хүрээлж, дотор хэсгийг улаан ягаан болгох нь яг л үхрийн мах шиг харагддагтай холбоотой аж. Тэгвэл энэ төрлийн уруулын будалт эргээд бидэнд иржээ.
“Mullet” үс засалт
Сүүлийн 50 жилийн авч үзвэл, энэхүү үс засалт нь хамгийн алдартайд тооцогдоно. 70 оноос эхлээд л хүмүүс эр эм хамаарахгүй үсээ “mullet” болгон засуулж явсан. Бараг 30 жилийн дараа гэхэд ч үсээ ингэж засуулсан хүмүүс байсаар л байсан билээ. Тэгвэл ахин энэ засалт оддын сонголт болоод байна.
Дөрвөлжин хоншоортой гутал, сандал
Нүцгэн биеэн дээр шууд өмсдөг богино товчтой цамц
Хөхөвчөө ил гарган харагдуулах загвартай хувцас
Нүүрний хоёр талаар үсээ унжуулах
Хавай стилийн цамц
Урт үдээстэй сандал
Үсээ буржийлгаж, төрөл бүрээр янзлах
Богино суудалтай өмд
Тод өнгийн, гялалзсан, саатай нүдний тень