Аминд тулсан, аюултай нөхцөл байдлаас амьд гарах аргууд
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гай газар доороос гэгчээр амь насанд халтай аюултай нөхцөл байдал биднийг тойрч биш, дайрч болзошгүй. Иймд ямар ч аюултай байдлаас амиа авч гарахын тулд сурч авах хэрэгтэй хэд хэдэн зүйлс бий. Өнөөдөр та бүхэндээ аминд тулсан нөхцлөөс хэрхэн амьд гарах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та эдгээрийг өөрөө сурч авахын зэрэгцээ ойр дотны хүмүүстээ ч мөн хуваалцаарай.
Цахилгаан шат гэнэт унавал яах вэ?
Унаж байгаа цахилгаан шатнаас амиа аврах аргуудын нэг бол дээш харан хэвтэх юм. Таны бие дэх булчин болон өөх нь таталцлын хуулийн нөлөөгөөр доош чиглэсэн байх тул биед мэдрэгдэх G хүчийг өөртөө шингээн авч, бие махбодид ирэх гэмтлийг багасгана. Мөн сууж болох бөгөөд өгзөг нь мөн адил биед мэдрэгдэх хүчтэй цохилтыг өөртөө авна гэсэн үг. Хамгийн гол нь нэг гараа хүзүүнийхээ ард, нэг гараа нүүрнийхээ урд байрлуулж, толгойгоо хамгаалах ёстойг мартаж болохгүй шүү.
Араас ирсэн гэнэтийн дайралтаас хэрхэн мултрах вэ?
Эмэгтэйчүүд үдэш оройн цагаар ганцаараа явах аюултай байдаг. Тэгвэл таны араас хэн нэгэн дайрвал, танд өсгийтэй гутал тань тус болно. Араас тань бариад авсан хүний хөл дээр гутлынхаа өсгийгөөр хүчтэйхэн гишгээд аваарай. Ингэснээр тухайн хүнийг өвдөлтөндөө шаналж байх зуур та зугтах боломжтой болно.
Галаас хэрхэн эсэн мэнд гарах вэ?
Гал гарч байгаа үед таны хамгийн том дайсан бол гал биш утаа гэдгийг сана. Иймд өөрийгөө түлэгдэх вий гэж сандарч, гарах арга зам хайхаас илүүтэй эхлээд амаа ойр байгаа алчуур, цамц зэргээр дарж утаанаас сэргийлэх хэрэгтэй. Үүний дараа гарц хайхад болно.
Мөс цөмөрч усанд унасан үед яах вэ?
Мөс цөмөрч усанд унасан бол маш яаралтай тэсгэм хүйтэн уснаас гарах хэрэгтэй. Эс бөгөөс таны амьд үлдэх магадлал улам бүр багасна. Биеэ уснаас татаж гаргах гэж хамаг хүчээ барахын оронд хөлөө дээш доош болгож, сэлэх хэрэгтэй. Энэ нь таны уснаас илүү хурдан, хялбархан гарахад туслах юм.
Сордог элснээс хэрхэн гарах вэ?
Ямартай ч таны толгой болон гар элсэнд шигдээгүй байх ёстой. Мөн аль болох тайван байж, бие суллаарай. Одоо хоёр хөлөө нааш цааш болгож зай гаргана. Огцом биш ч, аажим аажмаар, бага багаар зай гаргах хэрэгтэй. Ингээд хангалттай зай гарсан гэж бодож байвал гарынхаа тусламжтайгаар биеэ дээш татаж гаргаарай.
Аянга цахилгаан цахиж байгаа үед яах вэ?
Хэрэв таны ойр орчимд барилга байшин, машин зэрэг байхгүй бол аянга цахилгаан цахиж байгаа үед доош сууж өөрийгөө хамгаалаарай. Ингэхдээ өвдгөн завсраа толгойгоо хийж, хоёр гараараа чихээ дарна. Мөн таны ойролцоо байгаа хүмүүсээс аль болох холдож суугаарай. Олуулаа явж байгаа тохиолдолд тарж, бие биенээсээ хол суух хэрэгтэй.
Тогоон дээр гарсан галыг хэрхэн намдаах вэ?
Галыг усаар унтраах гэж оролдож эсвэл тогоог хөдөлгөж болохгүй. Энэ төрлийн галыг унтраах хамгийн сайн арга бол хүчилтөрөгчийн эх үүсвэрийг хаах явдал юм. Ингэхдээ тогоон дээр төмөр тагийг болгоомжтой тавихад хангалттай.
Амьдаараа булшинд орсон бол яах вэ?
Энэ тохиолдолд эхний ээлжинд 1-2 цаг амьсгалах агаарыг өөртөө гаргах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа авч, чадах хэрээрээ удаан дотроо бариад, маш удаанаар гаргана. Шүдэнз эсвэл асаагуур асаах гэж оролдох хэрэггүй. Энэ нь таны хүчилтөрөгчийг булаацалдаж эхлэх болно. Үүний оронд чийдэн байгаа бол асаа. Дараа нь толгой дээгүүрээ футволкоо бүтээж, унахгүй болгож баглаарай. Энэ нь авсыг эвдэх гэж оролдох үед дээрээс унаж ирэх шороог таны нүүрэн дээр унахаас сэргийлж байгаа арга юм.
Одоо харин хөлөөрөө дээш авсыг цохиж эвдэх хэрэгтэй. Гараараа ч мөн түлхэж, аль болох том зай гаргаж, хэвтээгээс суусан байрлалд шилж. Ингээд бууж өгч болохгүй. Ахин дээш түлхсээр босч зогсохыг хичээгээрэй.