Загвар өмсөгч Оюунбилэг шинэхэн найз залуутайгаа нууц дуранд

“Mongolia”s Next Top Model” шоу нэвтрүүлэгт оролцсон оролцогчид дундаас хамгийн сайхан биетэйгээр нь шалгарч явсан нэгэн бол загвар өмсөгч Оюунбилэг. 9-р ангиасаа хойш загвар өмссөн тэрээр мэргэжил нэгт Түвшинтөртэй багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн.

Гэсэн хэдий ч хосууд хоёр тийш болсон бөгөөд Оюунбилэг хэдийнээ шинэ найз залуутай болсон аж. Тэрээр сүүлийн үед тун ч эрэлттэй байгаа зурагчин Б.Очхүүтэй үерхэх болсон бөгөөд өөрсдийн бичлэгээ цахим хуудаснаа байрлуулсан байна.

Цахим орчинд “PIAA PHOTOGRAPHY” хэмээн танигдсан тэрээр томоохон компаниудын сурталчилгааны гэрэл зурагийг авдаг тун ч чадварлаг нэгэн бөгөөд гэрэл зураг сонирхоод гурван жил болж буй нэгэн ажээ.

Ихэвчлэн “high fashion” төрлийн хөрөг зураг авдаг түүний дуранд найз бүсгүй нь ийн буужээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!