Мөнхийн залуу харагдах нууцыг өөрийн болгосон Япон болон Солонгос бүсгүйчүүдийн өдөр тутмын арьс арчилгааны аргууд

Чийглэг уур амьсгалтай Азийн орны бүсгүйчүүд 60 насандаа ч 30-тай мэт харагдаж чаддаг. Энэ нь цаг уурын нөхцөл байдлаас гадна өөрсдийн арчилгаа, идэж буй хоол хүнстэй нягт уялдаа холбоотой аж. Иймд бүсгүйчүүддээ зориулж, арьс арчилгааг бүрэн утгаар нь хийж гүйцэтгэдэг Солонгос, Япон зэрэг улсуудад хамгийн түгээмэл ашиглагддаг арьс арчилгаа, нүүр будалт зэргийн хялбар аргууд, нууцуудаас хүргэж байна. Та ч бас сурч аваад, дараа дараагийн удаа ашиглаарай.

  • Тод хар бараан хөмсөгтэй бол хөмсгөн дээрээ хөнгөн өө дарагч түрх. Үүнийгээ самнаж, хөмсөгний сойзоор хөнгөн үрнэ. Дараа нь цайвар бор өнгөөр хөмсгөө будаарай. Ингэснээр хөмсөгний өнгө чинь гэгээлэг болж, үүнийг дагаад царай төрх, нүүр будалт чинь илүү натурал бас гоёмсог болох болно.
  • “Би хөмсөгнөөс бусад нүүрний хэсгээ хусдаг. Нүүрэндээ сахлын хөөс түрхэж байгаад нүүрнийхээ үснүүдийг хусчихдаг юм. Ингээд нүүрээ будахаар будалт үнэхээр төгс болдог шүү.”
  • “Нүүрэн дээрээ өдөр бүр мөс тавьдаг над шиг хүмүүс байдаг болов уу. Энэ миний арьсны үрэвслийг дарж өгч байгаа мэт санагддаг”.
  • “Арьс арчилгаанаас гадна идэж байгаа хоол хүнс гадаад төрхөнд ихээр нөлөөлдөг. Миний хувьд өглөө бүр гаатай цай уудаг. Чихэргүй байгалийн гаралтай цай ууснаар царай төрх шингэрч, үрчлээсээс сэргийлдэг юм байна лээ. Одоо би 40 настай. Гэсэн ч надад үрчлээс байхгүй. Мэдээж нүдний доорх хялгасан үрчлээсийг эс тооцвол шүү дээ.”

  • “Солонгосчууд тэгж залуухан харагддаг нууц нь ердөө идэж буй хүнсэндээ байгаа юм. Тэд өвс ногоо, ургамал маш ихээр иддэг. Үүнээс улбаалж арьс нь тийм гэрэлтсэн байгаа хэрэг”.
  • “Би нүүрэндээ нэг удаагийн маск тавихдаа эхлээд уутыг нь онгойлгоод илүүдэл шингэн хэсгийг нь аваад нүүрэндээ түрхэж шингээдэг. Дараа нь маскаа нүүрэндээ тавьдаг. Илүү сайн үйлчилгээ үзүүлж байгаа мэт санагддаг шүү.”
  • “Би унтахдаа хоёр хөмсөгнийхөө голд эрүүл мэндийн зориулалттай наалт наадаг. Энэ нь хөмсөгний голд үүсэх үрчлээсээс сэргийлж байгаа миний арга юм л даа”.

  • “Миний хувьд дасгал хөдөлгөөн их хийж арьсаа чийгшүүлдэг. Өглөө эртлэн босч гүйгээд, дасгалаа хийхээр хөлс ч их гарч, арьсанд маань хангалттай чийг өгч чангалдаг. Иймд би үрчлээсээс айдаггүй”.
  • “Азийн улс орнууд тэр дундаа Солонгост арьс арчилгааны зүйлс маш олон төрлөөр худалдаалагддаг. Яг л май үүгээр арьсаа арчилж, гоё болго гэж байгаа мэт хаа сайгүй байдаг. Тиймдээ ч Солонгос бүсгүйчүүд тийм тунгалаг сайхан арьстай байж чаддаг байх”.

  • Солонгос бүсгүйчүүд гэрэл сүүдрийг зөвхөн хацар биш нүүрнийхээ бүх хэсэгт тавьдаг. Энэ нь тэдний нүүр жижигхэн харагддаг нэг нууц.
  • “Манай Японд лав эмэгтэйчүүд бүгд нүүрээ дараалалтай цэвэрлэдэг. Хэзээ ч зөвхөн угаагаад болчихдоггүй. Эхлээд нүүрний будгаа тохирох бүтээгдэхүүнээр цэвэрлэж арилгана. Дараа нь хөөсөөр угаадаг. Зарим тохиолдолд арьсаа гуужуулж гүн цэвэрлэгээ хийнэ.”
  • “Хятадад бүсгүйчүүд нарнаас нүүрээ хамгаалж битүү масктай явах нь түгээмэл үзэгдэл болсон”.

  • “Солонгос болон Япон бүсгүйчүүдийн сайхан арьсны нууц нь будааны шүүсэнд оршдог. Будааны шүүсээр цэвэрлэсэн нүүрээ угааж, өглөөдөө ч мөн үүгээр нүүрээ арчдаг. Энэ нь арьсыг төрөл бүрийн үрэвслээс сэргийлж, гэрэлтсэн сайхан харагдахад тусалдаг юм.”
  • “Би нүүрээ будахаас илүү нарны тос түрхдэг. Жилийн 365 өдөр, өдөр бүр, 2 цаг тутамд түрхдэг. Энэ л миний өөгүй цэвэрхэн арьсны нууц.”
  • “Зөвхөн нүүрний арьсаа биш, биеийн бүх арьсаа арчилдаг. Долоо хоногт нэг удаа саунд сууж, арьсандаа чийгшэл өгдөг. Өдөр бүр нүүрээ сайтар цэвэрлээд, салфеткан маск тавьдаг. Мөн арьсыг толигор болгох витамин, тэжээл зэргийг ч уудаг.”

  • Ази бүсгүйчүүд нүүрээ натурал харагдахуйц буддаг. BB крем хөнгөн түрхэж, зузаан энгэсэгээс татгалзана. Хөмсгөө хөнгөн өнгөөр будаж, сойзоор үрнэ. Нүдэндээ зөөлөн өнгийн тень тавьна. Уруулаа тинтээр будна. Хацраа өнгөлж, илүү дур булаам, дулаахан харагдахыг зорьдог. Энэ нь Европ нүүр будалтаас эсрэг тэсрэг гэхэд болно. Магадгүй тэдний энэхүү нүүр будалт нь илүү залуухан харагдахад тусалдаж байж болох юм.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!