Белизнаг ажилгүй болгох цагаан хувцсыг цайруулж, толбо арилгах хялбар аргууд

Цагаан өнгийн хувцас хэдийгээр өмсөхөд сайхан ч гэлээ, амархан бохирдож толбо тогтдог. Үүнээс гадна цагаан хувцас өнгөө алдана гэдэг нэг том аюул байна. Тэгвэл эдгээр асуудлыг хэрхэн хялбар аргаар шийдвэрлэх вэ? Заавал үнэтэй угаалгын бодис хэрэглэхгүйгээр цагаан хувцасны өнгийг сэргээх, толбо арилгах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Давс болон нимбэг

Нимбэгний шүүс дэх байгалийн хүчлийг давсны уусмалтай нэгтгэснээр та цагаан хувцсан дээр тогтсон толбыг арилгах чадварыг эзэмшлээ гэсэн үг.

Хэрэг болох зүйлс:

  • Ус – 5 стакан
  • Нимбэг – 2 ширхэг
  • Давс – тал аяга

Усаа халааж дээр нь нимбэгний шүүс, болон давсаа хийж сайтар хутгана. Үүндээ толботой болон шарласан хувцсаа хийж, 1 цаг байлгана.

Товлосон цаг болсны дараа хувцсаа гаргаж аваад, угаана. Нарны гэрэлд хувцсаа хатаагаарай.

Устөрөгчийн хэт исэл болон нимбэгний шүүс.

Устөрөгчийн хэт исэл болон нимбэгний шүүсний холимог нь хувцасны цагаан өнгийг сэргээхэд тусална.

Хэрэг болох зүйлс:

  • Ус төрөгчийн хэт исэл – 1 стакан
  • Нимбэг – 1 ширхэг
  • Ус – 2 аяга

Саванд ус хийж, үүндээ ус төрөгчийн хэт исэл, нимбэгний шүүс хийж хутгаарай. Үүндээ хувцсаа хийж хэсэг байлгаад, гаргаж аваад угаалгын машинд хийнэ.

Цагаан цуу

Хувцас цайруулах, өнгө оруулах, толбо арилгах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд цагаан цуу хэрэг болно.

Хэрэг болох зүйлс:

  • Цагаан цуу – тал аяга
  • Ус – 3 аяга

Цагаан цуугаа бүлээн усан дээрээ хийж уусгана. Үүндээ хувцсаа хийж, 30-40 минут байлгаарай. Дараа нь гаргаж аваад мөн адил угаана.

Та эдгээр аргуудаас өөрт илүү таалагдсан болон хэрэглэхэд хялбар санагдсангаа сонгож, цагаан өнгийн хувцсаа угаагаад үзээрэй. Гайхалтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!