300 мянган доллараар дэлхийн улс орнуудад ямар сууц, байшин худалдан авч чадах вэ?

Дэлхийн улс орнуудад хүмүүс хэрхэн аж төрдөг болохыг та ч сонирхдог биз дээ? Тэд биднээс өөрөөр амьдарч, өөрөөр сэтгэж, мөнгөө ч мөн өөрөөр зарцуулдаг болов уу? Улс орон бүрт мөнгөний үнэ цэнэ өөр байдаг. Жишээ нь манай улсад бол 1,000 доллар их мөнгөнд тооцогдох бол, Европын орнуудад хүмүүсийн хагас сарын цалинтай ч дүйцэхгүй бага мөнгө. Тэгвэл хамтдаа 300,000 доллартай байхад дэлхийн улсуудад ямар хэмжээтэй сууц, байшин авч чадах боломжийг харцгаая. Зарим улсад тансаг хаус худалдаж авах бол, зарим газар нь энгийн нэгэн жижгэвтэр байшин л авч чадах хэмжээний мөнгө аж.

 Мантархаржу, Финлянд – 298,530 доллар

Байршил: Каллавеси нуурын эрэг

  • 2 унтлагын өрөө, 1 угаалгын өрөө, гал тогоо, зочны өрөөтэй
  • Саун
  • Хувийн гарааш
  • Том хэмжээтэй тагт

Грекийн Санторини – 288,545 доллар

Байршил: Эмборио тосгон

  • 1 унтлагын өрөө, 1 угаалгын өрөө, гал тогоо, хоолны өрөө
  • Cycladic архитектураар хийгдсэн.

Доминиканы Бүгд Найрамдах Сосуа – 289,970 доллар

Байршил: Далайгаас 300м зайд байрлалтай суурин газар

  • 3 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, том гал тогоо / зочны өрөө
  • Хувцас солих өрөө, угаалгын газар
  • Төвлөрсөн агааржуулалтын систем
  • Усан бассейн, цэцэрлэг, зогсоол

ОХУ-ын Санкт-Петербург хот – 298,835 доллар

Байршил: Петродворцовый дүүрэг, Стрелна тосгон

  • 3 унтлагын өрөө, зочны өрөө, угаалгын өрөө, хувцас солих өрөө
  • 2 тагттай
  • Финландын булан болон эртний цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй ойрхон

Лагос, Португал – 277,445 доллар

Байршил: Прайа да Луз амралтын хот

  • 2 унтлагын өрөө, 1 угаалгын өрөө
  • Атлантын далай ба хотыг тагтан дээрээсээ тольдох боломжтой

Натал, Бразил – 304,255 доллар

Байршил: Rio Grande do Norte

  • 4 унтлагын өрөө, 4 ариун цэврийн өрөө, сул 4 өрөө
  • Хичээл хийх, телевиз үзэх тусдаа өрөөтэй
  • Мах шарж идэх, амрах задгай ногоон талбайтай

Леззено, Итали – 299,640 доллар

Байршил: Комо нуурын эрэг

  • Нуур, уулс, Исола Комакина арлыг тольдох боломжтой том хэмжээтэй тагттай
  • Байгалийн чулуу, модоор хийсэн дотоод засал чимэглэл
  • Усан сантай, ногоон талбайтай

Бар, Монтенегро – 305,190 доллар

Байршил: Далайн эрэг, хотын төвд ойрхон

  • 3 давхар, 3 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, гал тогоо, хоолны өрөөтэй
  • Том цэлгэр зочны өрөө, тохижолт сайтай тагттай
  • Цэцэрлэг, усан бассейн, машины зогсоолтой

Олива, Испани – 294,090 доллар

Байршил: Сан Пере

  • 3 унтлагын өрөө, 2 угаалгын өрөө, гал тогоо
  • Тохилог зочны өрөө
  • Газрын дундад тэнгисийн хэв маягаар баригдсан интерьер
  • Гараш

Сочи, ОХУ – 298,835 доллар

Байршил: Совхоз Приморскийн дүүргийн Звездная гудамж

  • 4 давхар
  • Зуслангийн газар, нуур, хоёр машины гараж, машины зогсоолтой
  • Байршил сайтай

Лос Анжелес, АНУ – 300,000 доллар

Байршил: Замора өргөн чөлөө

  • Зочны өрөө, 3 унтлагын өрөө, 1 угаалгын өрөөтэй
  • Машины зогсоол

Анталия, Турк – 299,640 доллар

Байршил: Кемер

  • Зочны өрөө, 3 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө
  • Америк маягийн гал тогоо
  • Саун ба тагт

Бриттани, Франц – 295,740 доллар

Байршил: Ландебиа

  • Гал тогоо, хоолны өрөө, зочны өрөө, 7 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө
  • Төвийн халаалт
  • Хувийн гарааш

Пореч, Хорват улс – 288,545 доллар

Байршил: Амралтын бүсийн дүүрэг

  • Гал тогоо ба зочны өрөө, 3 унтлагын өрөө, 2 угаалгын өрөө
  • Агааржуулагч, төвлөрсөн халаалтын систем

Бали, Индонез – 273,000 доллар

Байршил: Умалас

  • 3 давхар унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөөтэй
  • Усан бассейн
  • Халуун орны уур амьсгал
  • Арлын нам гүм газар
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!