Таван эхнэртэй залуугийн тааварлашгүй амьдрал

Хүн бүр өөр өөрийнхөө сонгосон замаар явж, амьдралаа бий болгодог. Тэгвэл эгэл жирийн хүмүүсээс өөрөөр амьдрахыг хүсч, үүнийгээ ч бодит болгосон нэгэн залуугийн түүхийг хуваалцахаар бэлтгээд байна. Брэди Уильямс 5 эхнэртэй. Барууны орнуудад олон эхнэртэй болох, олон нөхөртэй болох заншил уламжлалыг дагаж мөрддөг хүмүүс бидний бодож байснаас илүү олон байдаг төдийгүй АНУ-д 50,000-100,000 орчим хүмүүс тус маягаар амьдардаг байна.

Тэднийг хэвийнээр хүлээн авч чаддагүй, адлаж хачин хэмээн боддог хүмүүс цөөнгүй. Гэсэн ч тэд хамтдаа аз жаргал дүүрэн амьдарч байгаа нь цор ганц үнэн билээ. Түүний эхнэрүүдийг Паули, Робин, Розмари, Нони, Ронда гэдэг бөгөөд тэд 25 хүүхдийн хамтаар нэгэн дээвэр доор амьдардаг.

Эхэндээ тэр 3 эхнэртэй л болно гэж бодсон

Тэр гурваас илүү эхнэртэй болно гэж бодож байгаагүй.

Гэсэн ч 1998 онд 4 дэх эхнэртээ сэтгэл алдарч, өөрийн гэргий болгон авсан.

Тэгээд эцэст нь 5 дахь эхнэр.

Тэдний гэр бүл хайр сэтгэл дээрээс л боссон хэмээдэг.

Тэд хамтдаа цагийг хөгжилтэйгээр өнгөрүүлэх дуртай

Болосролдоо ч мөн маш их анхаардаг

Мэдээж спортыг ч орхигдуулж болохгүй

Амжилт бүтээлээ хамтдаа хуваалцаж, нэгэндээ урам зориг өгдөг

Төрсөн өдрүүдээ үргэлж хамт тэмдэглэдэг

Мэдээж олон олон төрсөн өдрүүд ар араасаа үргэлжилнэ

Тэд хамтдаа бясалгал хийнэ

Залуусын цаг

Мэдээж тэдний зул сар маш өргөн цар хүрээтэйгээр, удаан үргэлжилнэ

Бусад гэр бүлүүд шиг л хамтдаа цагийг аз жаргалтай өнгөрүүлнэ

Эгч дүүс бас найзууд

Хаа ч гэсэн үргэлж хамт

Өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүл

Тэд үргэлж хамт хооллодог

Ингээд эхний хүүхдээ өрх тусгаарлуулж байна

Анхны зээ ч төрсөн

Бусад хүмүүс тэдний талаар юу гэж бодох, юу гэж ярихад тэд анхаардаггүй. Гол нь томоос том, өнөр өтгөн гэр бүлээ эв найрамдалтай, аз жаргалтай байлгахад л анхаардаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!