Зөвхөн ах эгч, дүүтэй хүмүүсийн л ойлгох зүйлс

Хувцас, тоглоом булаалдаад, аав ээжид түрүүлж ховлоод заримдаа ядаргаатай мэт санагддаг ч ганцхан өдөр тэдэнгүй өнжихөөр хичнээн их санаж үгүйлдэг билээ. Доорх зүйлс бол амьдралд гэрэл гэгээ, адал явдал, хайр нэмж байдаг ах эгч, дүүтэй л хүмүүсийн сайн ойлгох явдлууд байгааг та харах болно.

1. Машинд явахад хэзээ ч уйдахгүй

Бага байхад үргэлж тоглож, ноцолдож хичнээн км хороосныг ч мэддэггүй бол томроод элдэв зүйлийн талаар ам уралдан ярьж, стресс гээчийг мартаж орхидог.

2. Хувцасгүй болно гэж хэзээ ч байхгүй

Багадаж томдсон ч бай, илүүдэж гарсан ч бай тэднээс үргэлж л ямар нэг хувцас хэрэглэл нэг мэдэхэд л гар дээр ирчихсэн байдаг.

3. Зогсолтгүй өрсөлдөөн

Ялангуяа бага наснаас өсвөр нас хүртэл өдөр шөнөгүй өрсөлдөнө гээч.

4. Хартай гэж яана!

Тэднээс нэг халбага л илүү амттан идчихсэн байвал, нэг ширхэг илүү шинэ зүйл өмсчихсөн байвал дорхноо мэдэж орхиод гомдоллож гарна. Жаахан томроод ирвэл хэнтэй болзох, уулзахыг нэг нэггүй шалгааж, яг л аав ээж шиг хяналт тавьдаг. Гэхдээ үүний цаана асар их хайр нуугдаж байгааг хэзээ ч мартаж болохгүй.

5. Байнгын ханьтай

Ах эгч дүүтэй хүмүүсийн хувьд ганцаараа гадуур гарна гэдэг боломжгүй зүйл. Хэлхээтэй юм шиг үргэлж л хамт явж байдаг.

6. Хоолны хэрүүл

Хоолны хэрүүл бол тэдний хувьд өдөр тутмын харилцан яриа шиг л ижил дасал болсон зүйл дээ.

7. Гэр цэвэрлэх ээлж

Ээлжээр, хуваариар гэр цэвэрлэнэ гэдэг тэдний хувьд бол маш хатуу дүрэм. Ялангуяа аяга угаах, галтогоо цэвэрлэх ээлж нь ирсэн бол нүүрний хувирлыг нь ажиглаарай. Яг л хүсээгүй сургуульдаа хүчээр явах гэж байгаа мэт царай гаргадаг нь инээдтэй.

8. Гэнэт алга болчихдог хувцас…

Тэгснээ гэнэт буцаад байсан байрандаа ирчихдэг, тэгэхдээ жаахан халтар болчихсон шүү. Шинэ содон хувцас аваад ганцаараа өмсөнө гэж найдсаны ч хэрэггүй. Чиний зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тэд өмсөж л байгаа.

9. Зөвхөн хоорондоо л ойлголцдог хачин үгс

Ах эгч, дүүст зөвхөн өөрсдөө л ойлголцдог хачин дохио зангаа, хэл яриа, үг өгүүлбэр, тэр байтугай харц хүртэл бий. Гаднаас нь сонсоход аав ээж нь хүртэл ойлгохооргүйг бодоход тэдний харилцаа ямар гүн гүнзгийг харж болно.

10. Хамгийн хайртай хүмүүс

Үргэлж өрсөлдөж, маргалдаж, толхилцож явдаг хэрнээ бие биедээ хязгааргүй их хайртай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!