Хүнийг дэлгэсэн ном шиг уншихад туслах сонирхолтой сэтгэлзүйн асуултууд

“Дотно яриа” гэх зүйл сүүлийн үед маш алдартай болоод байна. Учир нь үүгээр дамжуулан хүнийг таньж мэдэх боломжтой болдог аж. Тус ярианы сэдэв дотор 9 асуулт багтах бөгөөд эдгээр асуултанд хэрхэн хариулж байгаагаар дамжуулан тухайн хүнийг дотор нь орсон мэт мэдэх боломжтой. Та бусдыг дэлгэсэн ном шиг уншихыг хүсч байвал доорх аргуудад суралцаарай.

  • Дотор нь таны үхэх он сар өдрийг бичсэн захиа ирвэл, нээж үзэх үү? Энэ асуултын хариултаар хүний фатализмын түвшин, ерөнхийдөө тэдний амьдралд хандах хандлагыг та ойлгож болно.
  • Та өөртэйгээ найзлах байсан уу? Эндээс та тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, давуу болон сул талууд зэргийг мэдэж авна.
  • Хүмүүсийн толгой дээр жинлүүр харагддаг бол, та үүгээр тэдний юуг хэмжиж үзэх вэ? Тэдний нийгэм дэх байдал, аз жаргалын түвшин, эд хөрөнгө гэх мэт зүйлсээс сонгон хэмжиж болно. Энэ асуултын хариултаар та хүний үнэ цэнэ, тэргүүлэх чиглэлийг ойлгож авах боломжтой.
  • Та бусад хүмүүсээс юугаараа ялгаатай вэ? Эндээс та тухайн хүний хошин шогийн мэдрэмж, өөртөө итгэлтэй байдал, өвөрмөц зан чанар гэхчлэн олон зүйлсийг харах болно.
  • Хэрэв та хайртай хүнээ хуурчихсан, харин тэр хэзээ ч энэ тухай мэдэж чадахааргүй бол түүнд үнэнийг хэлэх үү? Хариулт нь тухайн хүний ёс суртахууны хэм хэмжээ, бусад хүмүүст хандах хандлагыг харуулдаг.

  • Танд өнөөдөр 100 удаа давтагдаж байгаа мэт санагдаж байсан уу? Түүний хариултаас та амьдрал нь хэр өрнөдөг, завгүй үр бүтээлтэй юу, нэгэн хэвийн уйтгартай юу гэдгийг ойлгоно.
  • Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр гараг дээр амьдардаг байсан бол, яах байсан бол? Үүнээс та тухайн хүний сэтгэх, төсөөлөх чадварыг онцлон харж чадна.
  • Хэрэв та өлссөн хүүхдээ тэжээх гэж гэмт хэрэг үйлдсэн бол та муу хүн үү эсвэл хүүхдээ аварсан сайн хүн үү? Энэ нь мөн тухайн хүний ёс суртахууны хэм хэмжээ, гэр бүлд хандах хандлагыг харуулах болно.
  • Хэрэв аз жаргал мөнгө байсан бол, та ямар ажил хийх вэ? Эндээс та түүний хүсэл мөрөөдөл, амьдралдаа юу хүсч мөрөөддөг, амьдралд нь юу дутуу байгааг мэднэ.

Та эдгээр асуултуудад хариулсан байдлаар нь дүгнэлт хийж, тухайн хүний амьдралыг дэлгэсэн ном шиг л мэдэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!