Наснаасаа эрт хөгширч, үрчлээс тогтоход нөлөөлдөг буруу зуршлууд

Хөгшрөлт гэдэг үг их хол юм шиг санагдах ч бидний дэргэд байдаг. Арьсаа хангалттай зөв арчилж чадахгүй бол 20 насандаа ч үрчлээтэй болж, овор сууж, царай төрх өнгө зүсээ алдаж болно. Энэ бүхэн таны арчилгаанаас шууд хамааралтай. Тэгвэл хэрхэн хөгшрөлтөөс сэргийлэх вэ? Үүний хариулт нь их энгийн. Та дараах буруу зуршлуудаа засахад хангалттай. Эдгээр нь таныг наснаасаа эрт хөгшрөхөд хүргэх сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

Арьс гуужуулагчийг хэт их хэрэглэдэг

Мэдээж арьсаа гуужуулж, үхэжсэн арьсыг гадагшлуулж байх хэрэгтэй ч гэлээ хэтрүүлж болохгүй. Тогтмол буюу хэтрүүлэн хэрэглэснээр арьс маш эмзэг болж, амархан үрэвсэж, хуурайшиж эхэлнэ. Мэдээж хуурайшилт бол үрчлээс үүсэх гол үндэс. Иймд гуужуулагчийг тохируулан хэрэглэхээс гадна нүх сүвийг цэвэрлэх үйлчилгээтэй шингэн цэвэрлэгчээр нүүрээ арчиж болно. Энэ нь гуужуулагчаас илүү зөөлөн орц найрлагатай байх учир таны арьсыг гэмтээж, хуурайшуулахгүй.

Үрчлээний эсрэг тос хэрэглээд л болчихно гэж боддог

Үрчлээний эсрэг тос таныг үрчлээсээс салгаж чадна гэж бодох хэрэггүй. Харин үүний оронд арьсаа маш сайн чийгшүүлж, үрчлээс үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Нэгэнт үүссэн үрчлээсийг арилгах ганц арга бол гоо сайхны мэс ажилбар юм.

Нүүрээ угаасны дараа алчуураар арчдаг

Нүүрээ угаасны дараа алчуураар чанга арчиж болохгүй. Оронд нь нүүрээ хөнгөн дарж алчууранд усыг шингээгээд, арьсаа хатааж байгаарай. Мөн зөвхөн нүүрний тусдаа алчууртай болох хэрэгтэй. Бидний нүүрний арьс маш эмзэг учир хайнга хандаж болохгүй.

Үсээ нүүрэн дороо хийж унтдаг

Үс нь маш их бохирдолтой байдаг учир тэдгээр нян бактериа таны нүүрэнд шингээж, үрэвсүүлэх сөрөг талтай. Иймд үргэлж үсээ нүүрнээсээ холдуулж унтаж байгаарай.

Дэр болон дэрний уутаа угааж цэвэрлэдэггүй

Таны дэрний уутанд төрөл бүрийн нян бактер, үхэжсэн арьс, тоосны хачиг зэрэг нуугдсан байгаа. Харин та үүн дээр нүүрээ тавьж унтдаг шүү дээ. Дэрээ цэвэрлэж, дэрний уутаа угаахгүй удах нь таны арьсан дээр батга гарч, үрэвсэж байгаагийн гол шалтгаан юм. Дэрний уутаа долоо хоног тутамд угааж, дэрээ 6 сар болоод сольж байгаарай.

Шавран маскыг тоодоггүй

Цагаан шавар маск нь бүх төрлийн арьсанд гайхалтай тохирдог. Энэ нь арьсыг гүн цэвэрлэж, бохирдлыг арилгах үйлчилгээтэй тул та ч бас хэрэглэж байгаарай.

Хангалттай хэмжээний жимс ногоо иддэггүй

Эрүүл, өө сэвгүй арьсны нууц таны идэж байгаа жимс болон ногоонд оршиж байдаг.

Брокколи – Наранд түлэгдэж, гэмтсэн арьсыг эмчилж, арьсны улайлтыг багасгана.
Улаан лооль, гүйлс – Эдгээр нь хортой хэт ягаан туяанаас арьсыг хамгаална.
Лууван, тоор – Энэхүү жимс, ногоог тогтмол идэх нь нарны тостой ижил үйлчилгээг үзүүлнэ. Мөн арьсыг эрүүл болгож, батга, үрэвслээс сэргийлнэ.

Асуудлаа шийдэхийн оронд нуухыг хичээдэг

Арьсанд төрөл бүрийн асуудал гарах тоолонд шийдэх гэж хичээхийн оронд зүгээр л өө дарагчаар нуух гэж оролддог. Гэсэн ч тэр асуудал шийдэгдэхгүй. Ахин дахин үрэвсэлт батга гарч, нүд тойрсон хар хүрээ тодорч, нүхжилт нэмэгдэнэ. Иймд арьсны төвд очиж, эдгээрийн гол асуудал хаана байгааг олж мэдээд, арга хэмжээ авах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!