Бөөрөнхий махтай шпагеттиг сонирхолтой бас амттай аргаар хийж сурцгаая

Амралтын өдрийн орой ямар хоол хийх гэж байна? Хүмүүс бөөрөнхий махтай шпагетти идэх дуртай ч гэлээ, дандаа нэг аргаар хийж идсээр байгаад залхчихсан байдаг. Иймд өнөөдөр та бүхэндээ тус хоолыг арай өөр аргаар бэлтгэж, илүү амттай болгож идэх жорыг хүргэж байна. Үнэхээр амттай болох учир та заавал хийж үзээрэй.

Орц:

  • Шпагетти гоймон – 1 уут
  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 2 ширхэг
  • Улаан лооль – 300 гр
  • Улаан лоолийн паста – 700 гр
  • Бяслаг – 100 гр
  • Давс, перец, бусад амтлагчууд – амталгаагаар

Хийх арга:

Шарах шүүгээнд хийх зориуалалттай саванд гоймонгоо хийнэ. Дээр нь ургамлын тос асгаж өгөөрэй. Давс болон хар перец зэргээ дээгүүр нь цацна.

Улаан лоолио хуваан хэрчиэд, гоймон дээрээ тараан өрнө. Сонгиноо татаж хэрчиэд, махан дээрээ хийж, давсаар амталж базаарай. Базсан махаа бөөрөнхийлж бэлтгэнэ.

Одоо бөөрөнхий махаа ч мөн гоймон дээрээ тараан тавих хэрэгтэй.

Улаан лоолийн пастагаа гоймон дээрээ хийж, дээр нь 2 стакан ус нэмж хийх хэрэгтэй. Өөрийн амталгаагаар амтлагч нэмж болно.

Ингээд хоолоо шарах шүүгээндээ хийж, 180 хэмд 40 минут жигнэнэ.

Бяслагаа үрж бэлтгээд, хоолоо гаргаж дээгүүр нь тарааж цацаарай. Буцаагаад шарах шүүгээндээ хийж, 5 минут болгоод гаргана.

Ингээд таны амт гэж ванлий бөөрөнхий махтай шпагетти бэлэн болох юм. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!