Алдартай бүсгүйчүүд яагаад үргэлж хөлдөө томдсон өндөр өсгийтэй гутал өмсдөг вэ?

Алдартай бүсгүйчүүд улаан хивсний ёслол дээр очихдоо үргэлж хөлөндөө томдсон гутал өмссөн харагддаг. Тэд хангалттай хөрөнгө чинээтэй хүмүүс тул хэн нэгний томдсон гутлыг өмсөөд ирж гэж бодох үндэслэл үгүй. Тэгвэл үүний шалтгаан чухам юу юм бол? Хамтдаа одууд яагаад томдсон өсгийтэй гутал өмсдөг болохыг олж мэдэцгээе.

Одуудын өмсдөг хөлд томдсон өсгийтэй гутал нь үнэндээ тэдний нууц зэвсэг аж. Энэ нь удаан өндөр өсгийт дээр явж, хөл хавагнах үед гутал хөл барихаас сэргийлж буй нэгээхэн хэлбэр төдийгүй хөл холгох вий гэх айдас үгүй болно.

Алдартай бүсгүйчүүд бүгд үүнийг сайн мэдэх учир харагдах байдалдаа төдийлөн санаа зовохгүйгээр бага зэрэг томдсон өндөр өсгийт өмсдөг байна. Мэдээж томдсон гуталтай алхахад бага зэрэг төвөгтэй ч гэлээ, хөл холгож хорсож, хавагнасан хөл гутландаа багтаж ядан, чихэлдэхээс хэцүү байна гэж лав үгүй.

Гэхдээ тэд томдсон гутлаа хялбархан шийдвэрлэж чаддаг. Гутлынхаа уланд силикон зөөлөвч наадаг бөгөөд энэ нь хөл урагш хойш гулгаж, алхахад төвөг учруулахаас сэргийлдэг байна.

“Double side” буюу хоёр талдаа цавуутай наалт тэдний үнэнч туслах болдог. Хөлөндөө томдсон гутлаа үүгээр хөлтэйгээ холбож, тогтоодог байх юм. Эдгээр аргуудыг Холливуудын алдартай бүсгүйчүүд бүгд мэддэг болсон учир улаан хивсэн дээр тэднийг томдсон гуталтай явж байвал гайхах хэрэггүй.

Манай бүсгүйчүүд ч бас энэ аргыг сураад аваарай. Үдэшлэг, цэнгүүнд оролцож, оройжин өндөр өсгийт өмсөх шаардлагатай болвол хөлдөө бага зэрэг томдсон гутал сонгож байгаарай. Одооноос өндөр өсгийтэй гутал худалдаж авахдаа ч мөн анхаарах хэрэгтэй боллоо шүү, бүсгүйчүүдээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!