Африк тивийн тухай бидний өнөөг хүртэл итгэсээр ирсэн худал зүйлс
Африк таны төсөөлөлд хэрхэн буудаг вэ? Ихэнх хүмүүс гудамжаар нь зэрлэг амьтад бэлчиж, хүмүүс нь урцанд амьдарч, хоолгүй, ус ундгүй өлссөн хүүхдүүд гүйлдэж байгаагаар тус улсыг төсөөлдөг болов уу. Гэхдээ бодит байдал таны төсөөлж байгаагаас тэс өөр. Тэгвэл одоо та бүхэндээ тус тивийн талаар хүмүүсийн өнөөг хүртэл итгэсээр ирсэн худал хуурмаг зүйлсийг танилцуулж байна. Хамтдаа үнэнг мэдэж авцгаая.
Африк бол халуун элсэн цөл
Африк гэх төдийд л хүн бүрийн толгойд зах хязгааргүй элсэн цөл үзэгдэнэ. Гэхдээ энэ нь ердөө таны төсөөлөлд буух зүйлс гэдгийг сана. Тус тив нь халуун орны ой мод, Килиманжаро уул, мөнх цастай оргилууд, халуун орны ойт хээр гэх зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Жилийн дундаж температур нь 26 хэмээс хэтэрдэггүй байна.
Африкд зөвхөн хар арьстай хүмүүс амьдардаг
Тус тивд өөр өөр соёл иргэншилтэй, арьсны өнгөтэй 1 тэрбум гаруй хүн амьдардаг. Тэнд цагаан, шар, Ази гээд төрөл бүрийн хүмүүс амьдардаг бөгөөд улс төрийн хавчлагаас зугтсан цагаач иргэд ч олон.
Зэрлэг ан амьтадтай хамт амьдардаг
Телевиз, интернэт, нэвтрүүлгээр Африкт чөлөөтэй явж байгаа зэрлэг амьтдыг харуулдаг. Гэхдээ энэ нь бидний нүдийг хуурсан зураглал төдий зүйл. Бодит амьдрал дээр ихэнх зэрлэг амьтад амьтдын хүрээлэнд байх бөгөөд хүн рүү дайрах тохиолдол маш цөөн. Мөн хүн рүү дайрсан тохиолдолд энэ нь ёс зүйгүй аашилж, дүрмийг зөрчиж, амьтанд ойртсон хүмүүсийн буруугаас үүдэлтэй байдаг.
Гэмт хэргийн гаралт өндөр
Жуулчид Африкт гэмт хэргийн гаралт өндөр учир очихгүй байсан нь дээр гэж үздэг. Үнэн гэвэл тус тивд аялал жуучлал маш өндөр хөгжсөн бөгөөд барууны орны жуулчид их ирдэг тул үүнийгээ дагаад Африкийн улсууд маш загварлаг, өнгөлөг болж байгаа. Зөвхөн Өмнөд Африкт гэхэд л жилд 1.5 сая орчим жуулчин ирдэг. Энэ нь үйлчилгээний түвшин дээшилж, аялал жуулчлалын орчин нөхцөл сайжирч байгаатай холбоотой бөгөөд байгаль, экзотик амьтадтай ойр байх онцгой боломжийг олгож байгаатай холбоотой юм. Иймд Африк аюултай гэж, аялах бодлоо толгойноосоо авч хаях гэж байгаа хүмүүс ахин нэг бодоод үзээрэй.
Африкчууд маш ядуу амьдралтай
Мэдээж тус улсад амжиргааны түвшин доогуур хүмүүс амьдарч л байгаа. Гэхдээ энэ нь таны бодож байгаагаас цөөн тоогоор тоологдоно. Африкийн орнуудын эдийн засгийн түвшин бусад хөгжингүй орнуудаас ялгараад байх зүйлгүй бөгөөд дундаж давхарга өргөжиж байгаа аж. Үүний зэрэгцээ эдгээр орнууд жуулчдыг татахын тулд тохилог зочид буудал, амралтын газруудыг олноор бий болгосноор аялал жуулчлалын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.
Тэд урцанд амьдардаг
Африкийн бүх хүмүүс овоохойд амьдардаггүй. Энэ бол маш том буруу ойлголт. Чадварлаг архитектур, дэд бүтцийн хөгжил нь Африкийн хотуудыг орчин үеийн, шинэлэг хот болоход том нөлөө үзүүлж байгаа. Бушмен зэрэг овоохойд амьдардаг хүмүүс байсаар байгаа боловч тэдгээрийн тоо маш цөөхөн.
Африкчууд Африк хэлээр ярьдаг
Африк хэл гэж байхгүй. Үүнээс гадна нутгийн овог аймгуудын хэрэглэдэг өвөрмөц хэлүүд аажмаар алга болж байгаа аж. Африкийн колоничлолын үед хүн ам нь англи, франц, герман, португал зэрэг европ хэлүүдийг шингээн авч, ард иргэд нь эдгээр хэлээр ярих болсон. Энэ тивд хүмүүс хэдэн зуун өөр хэлээр ярьдаг; Африк бол хэл судлаачдын хувьд мөрөөдлийн орон юм.
Хоол хүнсний хомсдолд орсон
Олон гэрэл зураг, кинонууд дээр Африкт өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг харуулдаг бөгөөд энэ нь тус асуудал бүх тивийг хамарсан гэж ойлгогдоход хүргэдэг. Африкийн орнуудад өлсгөлөн байх боловч энэ нь бүх улс орныг хамрахгүй. Дэлхийн үржил шимт хөрсний дөрөвний нэг нь тус тивд байрладаг бөгөөд бүгдийг нь газар тариаланд ашигладаггүй. Аялал жуучлалын бүс нутгуудад ямар нэгэн хүнсний асуудал байхгүй ба Өмнөд Африк, Египтэд түргэн хоолны сүлжээ ресторанууд түгээмэл байдаг.
Африк орчин үеийн техник технологиос хол
Залуу үеийнхэн бусад тивд байгаа найз нөхөдтэйгээ харилцахдаа Facebook-ийг идэвхтэй ашигладаг тул тэднийг нийгмээс хоцрогдсон гэж үзэхэд өрөөсгөл болно. Тэд биднээс дутахгүйгээр сошиалд хүссэнээрээ цагийг өнгөрүүлж, дэвшилтэт технологи бүхий эд зүйлсийг хэрэглэж байна.