Энгийн болон ухаалаг эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ баримталдаг ялгаатай арга барилууд

Эцэг эх бүр л үр хүүхдээ зөв хүн болж төлөвшиж, амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Харин тэрхүү хүслээ бодит болгохын тулд хүүхдээ өөр өөрийн арга барилаар хүмүүжүүлнэ. Тэдний зорилго нэг ч, авч хэрэгжүүлэх арга нь өөр. Тэгвэл зарим эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ буруу харьцаж, тэдний зан чанар, боловсрол хүмүүжил хийгээд ирээдүйн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлдэг байх юм.

Ихэнх эцэг эхчүүд бидний “энгийн” гэж тодотгосон эцэг эхчүүдийн адилаар хүүхдээ хүмүүжүүлдэг. Үнэндээ бид ч мөн ийм аав ээжийн гараар л дамжиж өнөө хүрсэн. Мэдээж ингэлээ гээд муудсан зүйл байхгүй мэт боловч бидэнд ч бас амсаж үзэлгүй өнгөрүүлсэн зарим нэг жаргал, алдсан сургамж гэж бий.

Цаг үе өөр болсон. Хүүхдээ загниж зодож хүмүүжүүлэх гэхээс илүүтэй ярилцахыг зөвлөдөг болсон билээ. Тиймээс эцэг эхчүүд ч мөн би ингэж л өссөн гэх бодлоо толгойноосоо авч хаян, “энгийнээс ухаалаг эцэг эх” рүү шилжээрэй гэж хүсэх байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!