Усыг төрөл бүрээр амталж, эрүүл хүнстэй хольж уугаад, өтгөн хаталтаас салж, хэвлий хэсгээрээ тураарай

Усыг чандмань эрдэнэ хэмээдэг. Тэгвэл усыг дангаар нь уухаас гадна өөр бусад зүйлстэй хольж бэлтгэснээр, энэ нь биеэс хорт бодис гадагшлуулах, тураах үйлчилгээтэй эмчилгээний ундаа болж хувирдаг байна. Харин усыг чухам юутай хольж, яаж бэлтгэн, хэрхэн хэрэглэх ёстойг доорх мэдээллээс мэдэж авцгаая.

Усыг иоджуулаагүй давстай холих

Давстай усаар бүдүүн гэдсээ цэвэрлэж, архаг өтгөн хаталтыг эмчлэхийг зөвлөж байна. Бидний биед зохих хэмжээгээр давс хэрэгтэй гэдгийг мэдэж байх нь чухал бөгөөд үүнийг бүхэлд нь хасах нь тийм ч зөв шийдвэр биш юм. Натри нь цусанд ууссан үед мэдрэл, булчин, цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг.

Тогтмол өтгөн хатаж, идсэн хоолоо шингээж, боловсруулж чадахгүй байвал давстай ус уугаад үзээрэй.

Жор:

  • 2 халбага иоджуулаагүй далайн давсыг 4 аяга усанд хийж уусгана.
  • Хэрэв амт нь таалагдахгүй байвал бага зэрэг нимбэгний шүүс хийж, амтыг нь сайжруулж болох юм.
  • Өглөө өлөн дээрээ усаа уугаарай.

Сармистай ус

Орчин үеийн шинжлэх ухаанд сармис нь эрүүл мэндэд тустай болохыг олон судалгаагаар баталж өгсөн. Энэ нь цусны даралтыг бууруулж, холестерины түвшинг тогтворжуулах, биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Гэхдээ энэ бүх ид шидийг нь зөвхөн идэж биш, бас ууж биедээ авч болох юм.

Жор:

  • 2 хумс сармисыг хальсалж бэлтгээд хэрчинэ.
  • 10 минутын дараа сармисаа 500 мл усанд хийгээрэй.
  • Үүнийгээ 2 цаг байлгасны дараа ууж болно.

Өргөст хэмхтэй ус

Өргөст хэмхний амттай хүйтэн ундаа нь түргэн хоол идэх болон хийжүүлсэн ундаа уух хүслийг дарна. Тус ногоо нь байгалийн гаралтай антиоксидант бөгөөд нэг том хэмжээтэй өргөст хэмхэнд ердөө 34 калори байдаг. Та өргөст хэмхтэй ундаа бэлтгэж уун, гэдсээ цэвэрлэж, хөөж томорсон хэвлий хэсэг багасгаж болох юм.

Жор:

  • Өргөст хэмхээ өөрийн дураар хэрчиж бэлтгэнэ.
  • Үүнийгээ усанд хийж, усаа мөс болгож хөлдөөгөөрэй.
  • Та өлссөн эсвэл цангасан үедээ усанд өргөст хэмхтэй мөснөөсөө хийж ууж байгаарай.
  • Мөн та усныхаа амтыг сайжруулахыг хүсч байвал, нимбэгний шүүс багахан ч нэмээд хийж болох юм.

Хар перецтэй ус

Хар перец бол бие махбодоо хоргүйжүүлж, жингээ хасахыг хүсч байгаа хүмүүст төгс тохирох зүйл юм. Судалгаагаар энэ нь антиоксидант шинж чанартай бөгөөд үрэвсэл, хөгшрөлт, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг баталсан. Үүнээс гадна бодисын солилцоог сайжруулж, холестерины түвшинг бууруулдаг.

Жор:

  • Буталж бэлтгэсэн хар чинжүү – тал амны халбага
  • Үрсэн цагаан гаа – нэг халбага
  • Зөгийн бал – нэг халбага
  • Нимбэг – нэг ширхэг
  • Ус – 2 стакан

Хар перец болон цагаан гаагаа хольж бэлтгэнэ. Үүнийгээ зөгийн балан дээрээ нэмээд ахин сайтар хутгаарай.

Усаа буцалгаж саванд хийгээд, үүн дээрээ бэлтгэсэн зуурмагаа хийж хутгана. Нимбэгний шүүсийг хийж амтлаарай. Хэрэв та хоёр биш нэг стакан ус бэлтгэсэн бол бэлтгэсэн зуурмагаас нэг халбагыг, тал нимбэгний шүүстэй хамт хийж хутгана гэсэн үг. Ингээд амталсан усаа бүлээнээр уух хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!