Орчин цагийн гүнж нарын амьдрал ямар байдаг вэ?

Үлгэр дээр л гардаг үзэсгэлэнт гүнж нар бодит амьдрал дээр ч байх аж. Харин тэдний амьдрал хэрхэн өрнөдөг бол? Кинон дээр гардаг шиг үргэлж төгс төгөлдөр байдлаа хадгалж, сайхан сэтгэл нь төгсгөлгүй ундарч, нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар алхдаг болов уу? Хамтдаа орчин үеийн гүнж нарын амьдралтай танилцацгаая.

Люксембургийн гүнж Александра

Гранд гүн Анри, Гранд гүнгийн авхай Мария Тереза нарын цор ганц охин Александра нь 24 настай. Тэрээр спортоор хичээллэдэг, таван хэлээр чөлөөтэй ярьдаг, тэр ч байтугай теннисийн Уимблдон тэмцээнд оролцдог аж. Тиймдээ ч түүний төгс төгөлдөр нэгэн гэж нэрийддэг.

Хатагтай Амелиа Виндзор, Их Британи

Хатагтай Амелиа дөнгөж 20 настай бөгөөд хаан V-р Жорж хааны ачанцар, Жорж Виндзорын бага охин юм. Ирээдүйд залуу хатагтай сэтгүүлч болохоор төлөвлөж байгаа ба хичээлдээ шамдан суралцдаг аж. Гэсэн ч тэрээр олон нийтийн арга хэмжээнд тогтмол оролцдог төдийгүй нэр хүнд сайтай. Мөн тэрээр “Tatler” сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хааны гэр бүлийн анхны гишүүн юм. Та түүний төгс төгөлдөр төрх хийгээд бие галбирыг загварын тайзан дээрээс ч харах боломжтой.

Бельгийн гүнж Луиза Мариа

Бельгийн гүнж Астридын охин Луиза нь 21 настай. Тэрээр өдгөө Их Британид боловсрол эзэмшиж байгаа бөгөөд хаан суудал залгамжлах эгнээнд есдүгээр байрт бичигддэг. Гэсэн хэдий ч түүний гоёмсог харц, үзэсгэлэнт төрх байдал нь бүсгүйг дэлхийн хамгийн эрэлттэй сүйт бүсгүй болгодог.

Иорданы гүнж Иман

Гүнж Иман бинт Абдулла бол хаан Абдулла II, Иорданы хатан хаан Раниагийн том охин юм. Тэрээр 20 настай бөгөөд одоогоор АНУ-ын Вашингтоны Жоржтаун хотын их сургуульд сурч байгаа.

Монакогийн гүнж Шарлотт

29 настай Шарлотта Касираги бол Холливудын од Грейс Келлигийн ач охин бөгөөд түүний гайхалтай төрхийг өвлөн авсан юм. Гүнж Сорбонн сургуулийг төгссөн бөгөөд тэр ч байтугай Лондонгийн алдартай сэтгүүл дээр ажиллаж байсан туршлагатай.

Японы гүнж Мако 

Мако бол Японы одоогийн эзэн хаан Акихитогийн том ач охин юм. Тэрээр 24 настай, Токио дахь Олон улсын Христийн их сургуулийг амжилттай төгсөж, Австри улсад суралцжээ.

Грек, Дани улсын гүнж Мариа-Олимпиа

Грект хаант засаглал албан ёсоор устгагдсан боловч сүүлчийн хааны ач, зээ нар удамаа хадгалсаар байна. Гүнжийн гэр бүл Англид амьдардаг бөгөөд Мария-Олимпиа нийгмийн идэвхтэй амьдралаар амьдардаг. 20 настай үзэсгэлэнт бүсгүй нь Нью-Йоркт график дизайн, урлагийн түүхийн чиглэлээр суралцдаг бөгөөд “Dior Fashion House”-д дадлага хийдэг байна. Түүний инстаграм хуудаснаа авахуулж хийдэг зургууд нь их мэдрэмжтэй төдийгүй гүнж сошиалд нэлээн алдартай аж.

Австрийн гүнж Габриелла

Габриелла Мариа Пилар Ёланде Жозефин Шарлотт бол Ардхук Карл Кристиан ба Австрийн Архитект Мари-Астрид нарын бага хүүхэд юм. Гүнж 22 настай бөгөөд тэрээр өөрийн орны сүүлчийн эзэн хаан Чарльз I-ийн ач охин юм. Өнөөдөр Австри улсад хаант засаглал байхгүй боловч хааны гэр бүлийн бүх нэр алдар хадгалагдаж үлджээ.

Монакогийн гүнж Паулин

Паулин Грейс Магуй Дукрет бол Монакогийн гүнж Стефани, түүний хуучин бие хамгаалагч Даниэль Дюкретийн охин юм. Тэрээр 22 настай бөгөөд мэргэжлийн гимнастикч, шумбагч нэгэн. Гүнж циркийн фен бөгөөд жил бүр болдог Олон улсын циркийн наадамд идэвхтэй оролцдог.

Испани улсын гүнж Инфанта Леонор

Бяцхан гүнжийн эцэг эх нь Испанийн хаад юм. Астурийн гүнж Инфанта Леонор бол хаан Фелипе VI, Испанийн хатан хаан Летизия нарын бага охин. Леонор 12 настай бөгөөд тэрээр бусад насны охидын адилаар сургуульд явж, албан ёсны арга хэмжээний үеэр эцэг, эхтэйгээ хамт оролцдог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!