Таны арьсыг 12 өдрийн дотор эмчлэх шидэт маск. Өдөр ирэх тусам таны арьс дахин төрсөн мэт болно!

Аскорбины хүчил нь Витамин С-тэй ижил антиоксидантаар баялаг юм. Энэ нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд давхар биеийн дархлааг сайжруулдаг. Харин энэхүү хүчил нь арьсанд эерэг нөлөө үзүүлж, үрчлээсийг багасгахын зэрэгцээ арьсны өнгийг сэргээх аж. Иймд “аскорбины хүчил” болон Витамин С-г ашиглаж, нүүрний маск хэрхэн бэлтгэхийг хамтдаа олж мэдэцгээе.

Таны арьсыг 12 өдрийн дотор эмчлэх “аскорбины хүчил”-тэй маскыг хэрхэн бэлтгэх вэ?
Та доор дурдах маскуудаас өөрт тохирохыг сонгож 12 өдрийн турш хэрэглэснээр гайхалтай үр дүнд хүрэх болно. Максаа түрхэхдээ нүүрээ сайтар цэвэрлэсэн байх ёстойг анхаараарай. Мөн танд шаардлагагүй маскыг заавал түрхэх гэсний хэрэггүй юм.

1. Үрчлээс арилгах маск

Та нэг ампул витамин С, болон витамин Е-ийг хольж, дээр нь 0.5 цайны халбага буцалсан ус хийж хутгана. Үүнийгээ нүүрэндээ нимгэн түрхэж, хурууны өндгөөрөө иллэг хийгээрэй.

2. Тослог арьсанд зориулсан маск

Нэг хуруу шилтэй аскорбины хүчлийг, 20 дусал витамин А, 5 дусал эрдэст устай холино. Үүнийгээ батгатай хэсэгтээ түрхэж, 20 минут байлгасны дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.

3. Сэвхийг бүдгэрүүлэх маск

Та 0.5 цайны халбага хайлуулсан пармезан бяслаг, 1 хоолны халбага хар цай, 1 ампул С витамин, 1 цайны халбага чацарганы тосыг нийлүүлж, хутгаарай. Үүнийг сэвхтэй хэсэгтээ түрхэж, 20 минут болсны дараа угааж цэвэрлэнэ.

4. Нүхжилт арилгах маск

Нүхжилтээс салахыг хүсч байгаа хүн бүхэн энэхүү маскыг хэрэглэж болно. 3 цайны халбага шавар, 1 хуруу шил аскорбины хүчил, 1 хоолны халбага буцалсан усыг хольж, бэлтгээрэй. Үүнийгээ нүд болон урууландаа хүргэлгүй түрхэж, 25 минут болсны дараа угаах хэрэгтэй.

5. Хар болон цагаан батгыг эмчлэх маск

5 ширхэг нүүрстөрөгчийн үрлийг нухаж, 0.5 ампул витамин С болон 1 цайны халбага буцалсан устай хольж бэлтгэнэ. Маскаа нүүрэндээ түрхэж, 15 минут болгосны дараа угаахад хангалттай.

6. Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх маск

Та 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага сүүн крем, нэг хуруу шил витамин А болон С-г , 7 дусал зуун настын шүүстэй хольж, хутгаарай. Бэлтгэсэн маскаа нүүр болон гарандаа түрхэж, 15 минутын дараа бүлээн усаар угаана. Та ингээд л гэрэлтсэн цагаан царайтай болох юм.

Хэрэв эдгээр маскуудыг түрхэж хэрэглэсний дараа арьс загатнаж, хорсох мэдрэмж төрвөл, цааш хэрэглэж болохгүйг анхаараарай. Энэ нь таны арьсны онцлогт таарахгүй, харшил өгч байгаа хэрэг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!