Сэтгэлийн шархтай удаан явах нь үхэлд хүргэдгийг нотолжээ

Хагацал үзэх, салалт даван туулах, хэн нэгэнд үнэхээр их гомдох нь бидний сэтгэлзүйг төдийгүй биемахбодийг доройтуулж, аажмаар үхэлд хүргэдэг. Гэхдээ бүр бодитоор шүү!

1. Сэтгэлийн шархтай удаан явахыг анагаах ухаанд “takotsubo cardiomyopathy” гэж нэрлэдэг бөгөөд үхэл хагацал, зовлон шаналал, хүнд хэцүү салалтаас үүдсэн сэтгэлийн шархаас үүдэн зүрхний хэсэг томорч, хэвийн ажиллаж чадахаа болихыг хэлдэг байна.

2. Иймээс цээж бачуурах мэт мэдрэмж төрөх, амьсгал хүндрэх, зүрхээр хатгуулах, шоконд орох гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Зүрх судасны шоконд орсон үед зүрх цусаа хангалттай шахаж чадахгүйд хүрч ухаан балартах, зүрхний хэм тасалдах аюултай

3. Энэхүү өвчнийг зүрхний синдром ч гэж нэрлэх бөгөөд зүрхний шигдээстэй андуурах нь элбэг. Ялгаа нь энэ өвчний үед зүрхний шигдээс шиг артерийн судас бөглөрөхгүй, харин зүрхний хэм алдагддаг.

4. Зүрхний синдромоор хэн ч өвчилж болно. Дээр дурьдсанчлан салалт, хагацал туулсан хүн тусахаас гадна гэнэт их хэмжээний мөнгө олох, хожих үед ч цочролд орж зүрхний синдром тусах магадлалтай.

5. Эмэгтэйчүүд энэ өвчинд илүү өртөх хандлагатай байдаг бөгөөд нийт өвчтнүүдийн 90 хувь нь 58-75 насны эмэгтэйчүүд байжээ.

6. Зүрхний синдромоор өвчилсөн 37 хүнийг шинжилгээнд хамруулж, MRI-д харуулахад бүгдийнх нь зүрх томорч, уян хатан чанараа алдаж, ахиж хэзээ ч хэвэндээ орохгүйгээр өвчилсөн байв. Гэхдээ энэ нь зөвхөн ужгирсан тохиолдол бөгөөд сэтгэлийн шарх, хямралтайгаар удаан хугацаанд явж болохгүйг сануулсан хэрэг юм.

7. Иймээс хэцүү цаг үеийг туулж байгаа бол тэр дор нь эмчлэх аргаа олох, үргэлж ярилцаж сэтгэлээ онгойлгох, мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө тусламж авах, дасгал хөдөлгөөн сайн хийж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!