Хүйтэн шүршүүрт ордог хүмүүсийн арьс эрүүл байдаг: Хүйтэн усаар хийж болох арьсны эмчилгээнүүд

Өглөө хүйтэн шүршүүрт орсны дараа хамаг бие сэргэж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэдэг шүү дээ. Тэгвэл хүйтэн ус нь таны бодож байгаагаас илүү олон талаар арьс болон эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Чухам хэрхэн, яаж гэдгийг доорх мэдээллээс мэдэж аваарай.

Хүйтэн ус нь арьсыг эрүүл, толигор болгоно

Хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг. Тиймдээ ч арьсыг эрүүл харагдуулж, толигор гэрэлтсэн үзэмжийг олгох юм. Арьсаа сайхан болгох гэж удаан хугацаанд нүүрээ хүйтэн усанд дүрээд байх шаардлагагүй. Өглөөдөө хүйтэн бүлээн шүршүүрт орж байхад л хангалттай юм.

Хөгшрөлтөөс сэргийлнэ

Өдөр бүр хүйтэн шүршүүрт орох нь таны арьсыг залуухан харагдуулж, үрчлээс тогтохоос сэргийлнэ. Хүйтэн ус таны мэдрэлийн системийг идэвхжүүлж, бие махбодийг стресстэй тэмцэх даавар ялгаруулахад хүргэдэг байна. Судалгаанаас үзэхэд сэтгэлзүйн стресс нь арьсны хөгшрөлтөд шууд нөлөөлдөг бөгөөд биеийн дотоод эрхтнүүдийн өвчлөлийн үндэс суурь болох нь бий. Иймд хүйтэн шүршүүрт орж, стресээс ангижирч, үрчлээсээс сэргийлж чадах юм.

Стресээс үүдэлтэй арьсны асуудлыг эмчилнэ

Хүйтэн шүршүүр нь тархинд асар их хэмжээний цахилгаан импульс илгээж, “аз жаргалын даавар” буюу эндорфин ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Эдгээрийг биеэс ялгаруулах үед таны стрессийн түвшин буурч, батга, арьсны үрэвсэл, дерматит зэрэг арьсны олон асуудлууд шийдвэрлэгдэх болно.

Нүхжилтийг агшаана

Хүйтэн усаар нүүрээ угаах нь нүхжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй үйлчилгээний нэг болж хувирна. Томорч нээгдсэн нүхийг агшаахын тулд хүйтэн усаар нүүрээ угаах хэрэгтэй. Мөн энэ нь хөөж, хавагнасан нүүрийг хэвийн байдалд оруулж, арьсыг цайруулахад гайхалтай нөлөө үзүүлнэ.

Арьсны зарим асуудлыг шийдвэрлэнэ

Халуун ус нь арьсыг үрэвсүүлж, улайлт, загатнахад хүргэдэг бол хүйтэн ус яг эсрэгээрээ үйлчилгээ үзүүлнэ. Хүйтэн ус нь арьсны загатнаа, улайлтыг бууруулж, үрэвслийг дарна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!