Хүүхдүүдийн дурлан иддэг амттай ороомог хийх жор

Энхрий бяцхан үрсдээ үргэлж хамгийн амттай хоолыг хийж өгөхийг хүсдэг биз дээ? Тэгвэл энэ удаад амралтын өдрүүдээр хайртай хүүхдүүддээ амттай ороомог хийж өгөөрэй. Орц нь энгийн бөгөөд бэлтгэхэд хялбар. Мөн амт нь салахын аргагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Орц:

  • Давхраат гурил (Puff pastry) – 500 гр
  • Бяслаг – 250 гр
  • Хиам – 250-300 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Маойнез – 3 халбага
  • Гүнжидийн үр

Хийх арга:

Хиамаа урт нарийн хэлбэртэй хэрчинэ. 2 ширхэг өндгөө чанаж бэлтгээд, мөн адил нарийн хэрчиэрэй. Бяслагаа үрж бэлтгэнэ. Хэрчсэн хиам, өндөг, үрсэн бяслагаа хольно.

Давхраат гурилаа томоохон маркет эсвэл хүнсний захаас авч болно.

Үүнийгээ гаргаж ирээд, элдэнэ. Шаардлагатай бол доор нь багахан хуурай гурил цацаарай.

Элдэж бэлтгэсэн гурилан дээрээ маойнез жигд түрхэж тараах хэрэгтэй.

Одоо хольж бэлтгэсэн шанзаа гурилан дээрээ тарааж тавиарай.

Гурилаа доороос нь эхэлж хуйлж орооно.

Ороож бэлтгэсэн шанзтай гурилаа тэнцүү хэсгүүдэд хуваагаарай.

Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас тавьж бэлтгээд, үүн дээрээ хуваасан ороомог өрнө. Үлдсэн нэг ширхэг өндгөө хагалж хутгаад, ороомог дээрээ түрхэнэ. Гүнжидийн үрээ ороомог тус бүр дээр хувааж тавиарай.

Ингээд хоолоо шарах шүүгээнд хийж, 200 хэмд 20 минут шарахад болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!