Анхаарал, хараа сайтай хүмүүст зориулсан даалгавар: Зурагт байгаа алдаануудыг олоорой

Заримдаа өөрийгөө жинхэнэ мөрдөгч шиг мэдрэхийг хүсдэг үү? Тийм бол танд боломж гарч ирлээ. Та доорх зургийг сайтар ажиглаж, чухам юу юу буруу байгааг олоорой. Энэхүү зурагт нийтдээ 26 алдаа байгаа бөгөөд хэдийг нь олж чадсанаа сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

Зөвлөгөө: Зурган дээр юу болж байгаад анхаарлаа хандуулаарай. Бодит байдалд дээр байж боломгүй зүйлс энд болж байгаа. Тэдгээрийг олж, нарийн жижиг зүйлсэд ч мөн анхаарлаа хандуулж, сайтар харахыг зөвлөе.

Хариулт:

  • Салхины чигийг тодорхойл. Яндангаас гарах утаа салхины чигээр эсрэг зүгт суунаглаж байна.
  • Зарим мод навчистай байхад зарим нь хатаж хорчийсон харагдана.
  • Талбайг нэгэн зэрэг хурааж бас үр тариа суулгаж байна.
  • Аль хэдийн хагалчихсан талбайд морь ахин хаглахаар явна.
  • Морийг чиглүүлэх хүн алга.
  • Талбайд мод ургаж байна.
  • Өндөр царс модны нэг мөчир өөр байх аж.
  • Нохой болон хөгшин эрийн сүүдэр өөр өөр зүгт тусчээ.
  • Хашааны хаалганы сүүдрийг ажиглаж хараарай.
  • Хашааны хаалга 5 зураастай байхад сүүдэрт 4 болж харагдаж байна.
  • Хашааны хаалганд нугас байхгүй байна. Хаалга онгойх гарц алга.

  • Бут яг хашаан дээр ургасан харагдана.
  • Айлын байшин хаалгагүй байна.
  • Хөшиг цонхны гадна тогтоогдсон байх юм.
  • Хөгшин эр байшинтайгаа харьцуулахад хэтэрхий том байна.
  • Хоньтой харьцуулахад нохой хэтэрхий том байна.
  • Нэг хонины хөл дутуу байна.
  • Нэг хонь нохойны хар сүүлтэй байна.
  • Зарим эд зүйлсэд сүүдэр алга.
  • Талбай нь зөвхөн нэг талаасаа хашаагаар хүрээлэгдсэн байна.
  • Нуур нь тэнгэрийн хаяанаас өндөрт харагдана.
  • Хадлангийн тэрэг хүнээсээ хэд дахин том харагдаж байна.
  • Байшингийн хажууд байгаа түрдэг тэрэг нэг дугуй болон бариул дутуу байна.
  • Дээвэр болон дээвэр дээрх яндан адилхан материалаар хийгдсэн байна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!