Гадуур гарахдаа батгаа хэрхэн нуух вэ?

Нүүрэн дээр батга гарах шиг өөртөө итгэх итгэлийг унтраадаг зүйл гэж үгүй. Батгаа дарах гээд будгаа давхарлаж будах нь бүр тодруулж, идээлүүлэн, хүндрэх нөхцлийг бүрдүүлдэг. Харин түүний оронд дараах аргыг туршаад үзээрэй.

1. Эхний алхам: Батгаа хатаах

Болж өгвөл өмнөх шөнө нь батгаа хатааж хоновол сайн. Ялангуяа шахсан батган дээр будаг түрхэх нь бохир оруулах, хорсгохоос гадна бүр муухай харагдуулдаг. Тэгэхээр батга хатаах лосьон, зориулалтын түрхлэг, эсвэл зүгээр л шүдний оо түрхээд хатаачихаж болно.

2. Дараагийн алхам: Нүүрээ сайн угааж цэвэрлэх

Зөвхөн усаар угаах тухай яриагүй шүү. Арьсны гадаргуу дээр байх бохирдол, үхэжсэн арьсыг цэвэрлэхийн тулд өдөр бүр өөрийн арьсны онцлогт тохирсон нүүрний савангаар угаах, 7 хоногт 2 удаа зөөлөн гуужуулагчаар арьсаа гуужуулах хэрэгтэй. Нүүрний савангаа цайны модны орцтойг сонговол сайн. Энэ нь батганы эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг хэт хуурайшилдаггүй, тайвшруулж амраах сайн талтай. Тиймээс орой болгон, өглөө болгон нүүрний зөөлөн савангаараа нүүрээ угааж, дэрний уут, нүүрний алчуураа 3 хоног тутамд солих хэрэгтэй.

3. Өө дарагч хэрэглэх

Хэт их өө дарагч түрхэх нь арьсыг барзайлгахаас гадна нүхжилт үүсгэж мэднэ. Тиймээс зөвхөн батга гарсан хэсэгтээ бага зэрэг өө дарагч түрхэж хэвшээрэй. Өө дарагч нь шингэн биш, үл ялиг өтгөндүү байвал зүгээр.

4. Сайтар товшиж шингээх

Өө дарагч болон суурь кремээ хуруугаараа юмуу sponge-оор сайтар товшиж бөөгнөрүүлэхгүй шингээгээрэй.

5. Эцэст нь: Нунтаг пудр заавал хэрэглэх

Нарийн ширхэгтэй нунтаг пудр нь өдрийн туршид будгийг түгжиж, өө даралтыг илүү чанартай болгож өгдөг. Нунтаг пудрээ түрхэхдээ зориулалтын багсаар тарааж зөөлөн дарж түрхээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!