Жуулчдын төдийлөн мэддэггүй ер бусын газрууд

Дэлхийн эргэн тойронд хараа булааж, харц унагам үзэсгэлэнтэй газрууд тоолж баршгүй олон. Аялагч, жуулчдын очдог, олны дунд алдашрсан байгалийн тогтоц, газруудаас гадна хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй нууцлаг хийгээд төгс үзэмж, дүр төрхтэй газрууд ч байх аж. Өнөөдөр та бүхэндээ онцгойлон тэдгээр газруудыг танилцуулж байна. Эдгээр байгалийн тогтоцууд магадгүй таны дараагийн аяллын цэг болж болох юм.

Босни ба Херцеговина улсын Благайж тосгон

Благайж бол жижиг хүрхрээний дэргэд орших хөл хөдөлгөөн багатай тосгон бөгөөд номин ногоон өнгийн усаар бүхэлдээ хүрээлэгддэг. Диваажин гэлтэй өнгө үзэмж хосолсон тус тосгон сүүлийн үед хүмүүсийн хараанд өртөх болжээ.

Перу улсын Хуакачина

Хуакачина бол өргөн уудам цөлийн дунд орших баянбүрд хот юм. Перугийн нийслэл Лимагаас энэ үзэсгэлэнт газар хүрэх зам 5 орчим цаг үргэлжилнэ.

Тус хотод 200 орчим хүн амьдардаг учир ёстой л амар амгалан гээчийг тэнд л мэдэрч болно гэлтэй.

Австралийн Хиллиер нуур

Ягаан өнгийн нуурыг тойрсон эвкалиптын ой, үүнийг хүрээлсэн элсэрхэг далайн эргийг төсөөлөөд үз дээ. Хиллиер нуур нь Австралийн баруун өмнөд хэсэгт орших Дунд аралд байрладаг. Тэнд очих цорын ганц арга бол онгоц. Энэ газрыг 1802 онд нээсэн бөгөөд жилийн дөрвөн улиралд ягаан хэвээр байна! Зарим далайн ургамал, бичил биетнүүд энэ газрыг ягаан өнгөтэй болгосон гэх таамаглал байсан боловч сүүлд хийсэн судалгаагаар үүнийг батлаж чадаагүй. Тиймээс тус нуурын ус яагаад ийм ер бусын өнгөтэй байдгийг хэн ч мэдэхгүй.

Мексикийн Мариетагийн арлууд, Далд далайн эрэг

Нууцлаг далайн эрэг (Плайа де Амор) бол цэвэр устай, олон янзын шувууд амьдардаг далай юм. Энэ диваажинд зөвхөн усаар дамжин очиж болно. Агуй дотор хэдэн минут хөвж явсны эцэст тус нууцлаг хийгээд сонирхолтой далайн эрэгт хүрэх юм. Сонин содон зүйлс сонирхдог хүмүүсийн заавал очих газар.

Италийн Изола Белла

Италийн Изола Белла бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арлуудын нэг юм. Борромеогийн гайхамшигтай ордон, үзэсгэлэнтэй байгаль, цэвэр агаар, энд тэндгүй цэцгээр хучигдсан тагтнууд, хэзээ ч зогсохгүй усан оргилуур гээд тэнд таны мөрөөддөг бүхэн оршиж байгаа.

Мальта, Попейе тосгон

Попейе тосгон нь анх 1980-аад онд “Popeye” мюзикл киноны зураг авалтад зориулж баригдсан жижиг модон байшингуудаас бүрддэг. Өдгөө тус газар нь жуулчдыг хөгжил хөөртэй, дурсамж дүүрэн цагаа өнгөрүүлэхэд зориулсан гайхалтай үзэмж бүхий амралтын газар болж хувирчээ.

Хятадын Дунчуан

Дунчуанийн улаан хөрс нь Юньнань мужийн төв Куньминий баруун урд байрлах уулархаг хөндий юм. Олны хөлөөс тусгаарлагдсан тус газар нь Хятадын аялал жуулчлалын газрын зураг дээр байдаггүй. Үлгэрийн мэт өнгө хосолсон тус газрыг сүүлийн үед хүмүүс ихээхэн сонирхох болоод байгаа аж.

Португалийн Флорес арал

Флорес арал нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтдаг. Өвөрмөц ургамал, амьтан бүхий байгалийн цогцолборт газар нь Португалийн эргийн ойролцоох Азор арлуудын хамгийн баруун хэсэгт байрладаг. Тус газар нь бүхэлдээ өөр өөр өнгөлөг цэцэгсээр бүрхэгдсэн тул Португали хэлнээс “цэцгийн хошуу” гэж орчуулж, Флорес хэмээн нэрлэжээ.

Бразилийн Ленкоа Мараненесесийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Ленкоа Мараненесесийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Бразилийн зүүн хойд хэсэгт Атлантын далайн эрэгт байрладаг. Жил бүр борооны улирлын үеэр элсэн манхан дунд оюу номин өнгийн давстай нуур бий болдог. Тус үзэсгэлэнт байгалийн цогцолбор газар зочлох хамгийн тохиромжтой үе бол 7-р сараас 9-р сар.

Францын Сан Марсел д’Ардече агуй

Энэ газрыг 1836 онд Францын анчин нээж илрүүлжээ. Сан Марсел д’Ардече агуй нь Францын Альпийн нурууны Рона мужид байрладаг. Энэ нь болор тунгалаг устай, өнгөлөг чулуулаг бүхий агуйн асар том сүлжээ юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!