Ямар ч өвдөлтийг эмгүйгээр намдааж болно: Эдгээр аргуудыг сурч аваарай

Ямар ч эрүүл саруул хүний бие жижиг сажиг асуудалтай тулгарч, өвдөнө. Тэр бүрт эм уух гэж яарахаас илүүтэй төрөл бүрийн аргаар шийдвэрлэж сураарай. Тогтмол эм уух нь сүүлдээ биед дасал болж, эмний хамааралтай болох сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд та бүхэндээ биеийн өвдөлтийг эмгүйгээр намдаах аргуудыг танилцуулж байна.

Хоолой өвдсөн үед шоколад ид

Хэрэв та ханиалгаж, хоолой өвдөж байвал багахан шоколад идээрэй. Какоаны агууламж өндөртэй шоколад сонгоорой.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, шоколад нь ханиалгыг дарах үйлчилгээтэй бөгөөд найрлаган дахь какао нь хоолойны өвдөлтийг намдаана.

Толгой өвдвөл ус сайн уу

Хэрэв таны толгой өвдөж байвал хоёр цаг тутамд нэг стакан ус уугаарай.

Толгой өвдөж, толгой эргэх нь ихэвчлэн шингэний дутагдалтай холбогддог. Бие дэх шингэн ба электролитийн тэнцвэр муу байгаа нь толгой өвдөх нөхцлийг бүрдүүлнэ. Иймд ус сайн ууж, толгойн өвдөлтөө намдааж болох юм.

Нурууны өвдөлтийг сунгалт намдаана

Биед тухтай хувцас өмсөж, йогийн гудсаа дэвсээрэй. Хөлөө тэнийлгэж суугаад, тус байрлалаас доош тонгойж, цээжээ өвдгөндөө хүргэ. Ингэхдээ хөлөө нугалж болохгүй сана. Мөн муур сунгалтыг хийгээрэй.

Сунгалт хийх нь таны нурууг дэмжигч булчингийн хурцадмал байдлыг намжааж, тайвшруулна.

Гаатай цай шүдний өвдөлтийг бууруулна

1 амны халбага хатаасан гааны навчийг 1 стакан буцалсан усанд хийж хандална. 20 минутын дараа тус цайгаар амаа зайлж асгаарай. Үүнээс гадна гаатай дүрдэг цайны идээг норгож, өвдөж байгаа шүдэндээ хавчуулж, өвдөлтийг намдааж болно.

Гаа нь тайвшруулах, өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлдэг төдийгүй бактерийн эсрэг шинж чанартай.

Үе мөчний өвдөлтийг намдаахад эспом давс тус болно

Ваннтай усандаа 2 аяга эспом давс хийж уусгана. 15 минут байлгаарай. Үүндээ орж хэвтээд, биеэ амраана. Таны өвдөлт намдаж байгааг мэдрэх болно.

Эпсом давс нь магниар баялаг бөгөөд биеийн 300 гаруй ферментийг зохицуулж, системийг хэвийн ажиллуулдаг. Мөн хорт бодисыг арилгаж, стресс, үрэвслийг бууруулдаг.

Сарын тэмдгийн өвдөлтийн бууруулахын тулд гадил ид

Сарын тэмдгийн өвдөлтийн үед гадил жимс идэж байгаарай. Үүнийг ашиглаж төрөл бүрийн смүти бэлтгэн ууж болохоос гадна шууд дангаар нь идэж ч болно.

Гадил жимсэнд агуулагдах кали, В6 витамин нь өвдөлтийг намдаахад туслана.

Цусны даралтыг бууруулахын тулд хөлөө усанд дүр

Саванд халуун ус хийж тавьна. Үүндээ хөл болон гараа зэрэг дүрж, 15 минут суугаарай. Илүү сайн үр дүнг мэдрэхийн тулд хүзүүн дээрээ мөс тавьж болно.

Халуун ус нь цусыг хөл рүү тань татаж, толгойноосоо холдуулдаг тул цусны даралт аажмаар хэвийн байдалдаа орно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!