Таныг бусдаас илүү IQ өндөртэй болохыг батлах 9 шинж тэмдэг
Хэрвээ танд дараах зүйлс байнга ажиглагддаг бол таны сэтгэн бодох чадвар энгийн хүнийхээс хамаагүй өндөр бөгөөд үүнийгээ ажил бизнесдээ ашиглаж амжилтанд хүрч болох юм байна гэдгийг санаарай.
1. Санаа зовомтгой
Хэрвээ та эргэн тойрны танаас шалтгаалах, шалтгаалахгүй бүхий л зүйлд цаг ямагт санаа зовж явдаг бол таны сэтгэн бодох чадвар болон IQ өндөр байгаагийн шинж. Түүнчлэн аливаа зүйлд санаа зовж, сэтгэлээ түгшээж явдаг хүмүүс хэл ярианы баялаг сайтай байх нь элбэг.
2. Маш их амлалт өгдөг
Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийж чадна гэдгээ батлахын тулд байнга амлалт өгдөг зуршилтай болчихсон хүмүүс байдаг. тэдэнд дуулгах ядаж нэг ч гэсэн сайн мэдээ байна. зарим хүмүүс тэднийг худлаа зүйл амладаг, том амтай гэж ярих нь ч бий. Харин энэ бол ухаалаг хүмүүсээс л цухалздаг зан ажээ.
3. Либерал үзэлтнүүд
Улс төрийн хувьд төрөлхийн мэт либерал үзэлтэй хүмүүс ихэнхдээ ажилдаа амжилт гаргах хандлагатай байдаг. энэ нь тэдний сэтгэн бодох чадвар, төрөлхийн оюунлаг байдалтай нь холбоотой.
4. Хошин шогийн мэдрэмж маш өндөртэй
Аливаа зүйлээс үргэлж хөгжилтэй байдлыг нь харж хурцаар хэрнээ саркастик байдлаар шүүмжилдэг хүмүүс оюун ухааны өндөр үзүүлэлттэй гарсан хэд хэдэн судалгаа байдаг. IQ өндөртэй хүмүүсийн хошин шогийн мэдрэмж жирийн хүнийхээс хэд дахин илүү байдгийн бэлээхэн жишээг та өөрөөсөө харж болно.
5. Дотогшоо хүн
Дотогшоо хүн буюу интроверт гэж нэрлэгддэг хүмүүс нийгмийн харилцаанаас болж өгвөл ангид байхыг хүсдэг бөгөөд бүхий л мэдрэмжээ зөвхөн дотроо хадгалж, өөртэйгөө л ярилцахыг илүүд үздэг. Тэд ганцаардах нь элбэг бөгөөд гаднаа тийм биш харагдаж байж ч мэднэ.
6. Сониуч
Сониуч зан бол хүний тархийг үргэлж өнгөлөн зүлгэж байдаг зан чанар. Ухаалаг хүмүүс сониуч, элдвийг асууж шалгааж, асуултыг учрыг олохыг үргэлж хүсч байдгаараа энгийн хүмүүсээс ялгардаг.
7. Шар шувуунууд
Оюунлаг хүмүүсийн хувьд ажил хичээл хийх болон бүтээлч ажил гараас нь гардаг оргил цаг бол шөнийн цаг. Нарны хурц гэрэлтэйд яагаад ч юм тэдний толгойд гялсхийсэн санаа төрөх нь ховор байдаг бол нар шингэх, бүрэнхий харанхуй болохтой зэрэгцэн хийж бүтээх хүсэл нь цаанаасаа ундардаг.
8. Мууранд хайртай хүмүүс
Коллежийн нийт 600 оюутны дунд судалгаа явуулахад муур тэжээдэг болон мууранд хайртай оюутнууд танин мэдэхүйн чадварын тест дээр маш өндөр оноо авсан байдаг.
9. Согтууруулах ундаанд дуртай
Японы сэтгэл судлаач Сатоши Каназавагийн насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаанаас харахад өсвөр насандаа согтууруулах ундаанд дуртай байсан эрчүүд амжилтанд хүрсэн байсан нь тогтоогджээ.