Намрын улиралд болзох романтик 10 санаа

Намар гэдэг бурхнаас өгсөн бэлэг гэлтэй. Энэ улиралд байгаль дэлхий хамгийн өгөөмөр, яг л цайлган сайхан сэтгэлтэй нүдэнд дулаахан өвгөн шиг л санагддаг. 2-хон сар ч хүрэхгүй хүйтэрчихдэг энэ улиралд амжиж хайрттайгаа дараах зүйлсийг хийгээрэй.

1. Ууланд гарах

Намрын уул, ой модонд зугаалах үнэхээр сайхан. Эсвэл зүгээр дугуй унасан ч болно. Эргэн тойрны уур амьсгал, өнгө үзэмж бүгд л үзэсгэлэнтэй байх болно.

2. Ойрхон салхинд гарах

Ялангуяа ойрхон хот, аймаг сумд руу явж бяцхан аялал хийж болно шүү дээ.

3. Тоглолт үзэх

9, 10-р сард ихэнх тоглолтууд болдог. Энэ боломжийг алдалгүй нэг оройг дуу шуутай хөгжилтэй өнгөрүүлээрэй.

4. Жимс түүх

Чацаргана, нэрс, аньс, үхрийн нүд, тарвас, самар гээд л намрын улиралд түүх жимс мундахгүй дээ. Хэрвээ танил чинь ирээд жимс түүхэд туслах уу гэж асуувал бүү татгалзаарай.

5. Шинэхэн ургацын ногоогоор хамтдаа хоол хийх

6. Кофе шопын болзоо

Кофе шопд ороод тухтайхан халуун уух зүйл захиалаад ойр зуурын юм ярилцах шиг жаргал хосуудын хувьд үгүй биз ээ.

7. Хөдөө гарч ил гал түлэх

8. Halloween тэмдэглэх

Намрын хамгийн хөгжөөнтэй баяруудын нэг бол аймшгийн баяр буюу Халловен. Хэрвээ та хоёр тэмдэглэж үзээгүй бол энэ жил гэрээ чимэглэж, эсвэл гадуур болж байгаа партинд нэг оролцоод үзээрэй.

9. Машинаар зугаалах

Туул голын эрэг, уулын замаар, эсвэл Налайх руу хоол цайгаа бэлдээд, цаг агаараа харж байгаад нэг гараач, хоёр оо? Мартагдашгүй өдөр өнгөрнө гэдэгт итгэлтэй байна.

10. Шинэ ресторан туршиж үзэх

Энд тэнд нээгдсэн шинэ газрыг туршиж үзэх бас л хөгжилтэй санаа шүү. Намрын улиралд бүр ч тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!