Нэг доллараар дэлхийн улс орнуудаас юу худалдан авч болох вэ?
Та бэлэн үү? Одоо бид хамтдаа суудлаасаа босолгүйгээр дэлхийг тойрон аялах гэж байна. Бидний даалгавар бол 1 доллараар дэлхий улс орнуудаас юу худалдан авч болохыг зүйлсийг олж мэдэх юм.
Филиппин
Өдөржин гадуур явсны дараа хөл өвдөж, ядарсан уу? Тийм бол нэг доллар төлөөд, 20 минут хөлөө бариулж болно.
Истанбул
Хэрэв та Истанбул явах гэж байгаа бол тэдний уламжлалт Турк цайг амсаж үзэх хэрэгтэй. Энэ бол тус улсад хамгийн их хэрэглэдэг халуун цай бөгөөд нэг долларын үнэтэй.
Вьетнам
Энэхүү конус хэлбэрийн малгайг “nón lá” гэж нэрлэдэг бөгөөд сүрэлээр хийдэг. Тус улсын дурсгал болгож, энэ төрлийн малгайг худалдаж авах хүмүүс олон байдаг. Мэдээж үнэ нь нэг доллар.
Малайз
Тус улсад очоод 1 доллар төлөөд хувцсаа угааж болох юм.
Энэтхэг
Энэтхэгт метроны тасалбар худалдаж авах хамгийн доод үнэ нь 10 рупи буюу 13 центтэй тэнцэх тул хямд өртгөөр хотоор аялах боломжтой.
Венесуэл
Венесуэль нь дэлхийн хамгийн хямд шатахуунтай, нэг литр нь 20 центийн үнэтэй байдаг. Тиймээс хэрэв та энэ улсад аялал хийхээр төлөвлөж байгаа бол нэг доллар төлөөд машиндаа 5 литр бензин хийж болно гэсэн үг.
Өмнөд Солонгос
Аялж явахдаа сайхан дуу дуулвал ямар вэ? Зоосоор ажилладаг караоке машинуудыг олж, 2 дууг 1 доллараар дуулж болох юм.
Португал
Португалчууд ба кофены хоорондох харилцаа нь XVIII зууны үеэс эхлэлтэй бөгөөд хаа сайгүй амттай кофег хямд үнээр худалдаалдаг.
Хорват
Хорват улсад дэлхийн хамгийн амттай зайрмаг байдаг бөгөөд та хямд үнээр мартагдашгүй амттай зайрмаг авч идээрэй.
Унгар
Тус улсад та 1 доллар төлөөд машинаа аюулгүй газар байрлуулж чадна.
Сингапур
Сингапур үргэлж халуун цаг агаартай байх учир усан парк таны санаанаас гарахгүй. Харин усан паркад очоод 1 доллар төлж, сэрүүцэж болно.
Швейцарь
Швейцарь бол тийм ч өртөг багатай улс биш. Танд нэг доллар байхад ямар ч цангахгүй.
Бразил
Хэрэв та Бразилд очоод үүргэвчээ үүрээд алхахыг хүсэхгүй бол өдрийн цагаар аюулгүй байлгах үүднээс хамгийн ойр байрлах автобусны буудлын шүүгээг олж болно.