Хашаагаа тохижуулж, өнгө үзэмжтэй, тав тухтай болгох санаанууд
Хүн бүр тав тухтай, аз жаргалтай амьдрахыг хүсдэггүй гэж үү? Өөрийн амьдарч байгаа орчноо тордож, багахан мөнгө, цаг зав бас хөлс хүч гаргахад л таны амьдарч байгаа шороо тоос боссон хашаа тань ёстой л кинон дээр гардаг гадаад хүмүүсийн амьдардаг тансаг хаус шиг болж хувирна. Ердөө багахан хичээл зүтгэл гаргаад, хашаагаа тохижуулж, мод ногоо тарьж зүлэгжүүлэх бүрэн боломжтой. Амьдарч байгаа орчноо тав тухтай болгоцгооё.
Давчуухан, жижигхэн орон сууцтай болох гэж насаараа өртэй амьдрахын оронд өөрт байгаа хашаагаа тохижуулж янзлаад, илүү амар тайван, аз жаргалтай амьдарч болно. Иймд өнөөдөр та бүхэндээ хашаагаа тохижуулах санаануудаас хуваалцаж байна. Айл бүр хашаандаа мод тарьцгаая.
Гадаа сүүдэрт суух тухтай сандал хийх арга
Мод, цэцэг, ургамал тарьж хашаагаа чимэглээрэй
Нэгэн хэвийн биш тоосгоны өрөлт
Бороо болон нар халхлах ийм хөшиг өлгөж тогтоож болно. Сүүдэрт нь тухлаж агаар амьсгална
Үзэсгэлэнтэй чулуун хээ
Өнгөлөг хавтангууд
Долгиолсон явган хүний зам
Шилээр хийсэн хашаа
Багаж хэрэгслүүдээ ингэж тогтоогоорой
Навчин хэлбэрт чулуу хийх арга
Эвхэгддэг элсний сав
Хялбархан хийж болох хүүхдийн майхан
Цэцгээр гоёсон ордон
Өнгө өнгийн чулуунууд