Оросууд энэ аргаар элгээ эмчилж цэвэрлэдэг. Гайхамшигтай үр дүнтэй!

Элэг нь хүний хамгийн том булчирхай бөгөөд бие махбодын химийн төв лаборатори юм. Эрдэмтдийн тогтоосноор элэг 80 орчим үйл ажиллагаа явуулж, 5000 гаруй урвалыг зохицуулдаг байна.

Бие махбодод шаардагдах дулааны гуравны нэгийг элэг гаргана. Хоногт 2000 литр цус элгээр дамжин өнгөрдөг. Бодисын солилцоо явуулах, цөс ялгаруулах, хоргүйжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь элэгний үндсэн үүрэг.

Уураг, нүүрс ус, тослог, ус давс, амин дэм, даавар, нөсөө зэрэг бүхий л бодисын нийлэгших, задрах, ялгарахад элэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоол боловсруулах эрхтнүүд хоолыг задлан авч өгсөн гаднын бодисуудыг эсүүд хэрэглэх боломжтой болгон өөриймшүүлэн дамжуулдгийг нь эсгүүрчний ажилтай зүйрлэж болно.

Харин Оросууд элгийг хэрхэн цэвэрлэж, үйл ажиллагааг нь сайжруулах тухай өн эртнээс судалж, доорх аргыг өргөн хэрэглэх болсон байна. Хамгийн эхэнд та эрүүл хүнсээр элгээ цэвэрлэж болно.

Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэснээр, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай.

Сармис: Өдөрт 3-4 хумс сармис хэрэглэснээр элэгнээс хорыг шүүж, цэвэршүүлэхэд тусалдаг.

Бэрсүүт жүрж: Витамин С-гээр маш баялагаас гадна, элэг цэвэрлэхэд тустай антиоксидантуудыг агуулдаг. Өдөрт 1 ширхэг бэрсүүт жүржиийн шүүсийг шахаж уувал, хүний биеийн витамины хэрэгцээ хангагдаж, элэгний эсийг сэргээдэг.

Хүрэн манжин болон улаан лууван: Хүрэн манжин нь цус цэвэршүүлж, хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой. Ингэснээр элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Ногоон цай: Байгалийн гаралтай антиоксидант “катечин” хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг.

Алим: Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэж, биеэс хүнд металыг гадагшлуулдаг.

Оливын тос: Бие махбодын ерөнхий орчинг сайжруулдаг. Ингэснээр элэгний ачааллыг хөнгөлж эрүүл мэндийг нь дэмжинэ гэсэн үг юм.

Бүхэл үрийн гурил будаа: Бор будаа, гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, хивэг, арвайн гурил, овьёос зэрэг нь В-гийн төрлийн витаминаар баялаг байдаг.

Хушга: Хушганы идээнд омега 3 болон бусад төрлийн ашигтай бодис ихээр агуулдаг тул, элэгний үйл ажиллагаанд нэн тустай. Хушга идэхдээ сайтар зажилж, шингэн болсны дараа залгих хэрэгтэй. Ингэвэл биенд ороод задрахдаа хурдан байдаг.

Авокадо: Энэ нь элэгний хортой бодисуудыг хоргүйжүүлэхэд зайлшгүй шаардлагатай глютатион хэмээх бодисын үүсэлтэнд чухал нөлөөтэй.

Цэцэгт байцаа: Брокколи, бөөрөнхий байцаа, хүрэн байцаа гэх мэт ногоо нь глюкозинолоор баялаг. Энэхүү бодис нь бие махбодоос хавдар үүсгэгч шинж чанартай хорт бодисуудыг зайлуулснаар хавдрын эрсдэлийг бууруулдаг.

Байцай: Яншуй нь хүнд металл, химийн бодис болон пестицидийн үйлчилгээг саармагжуулж байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!