Арьсны нүхийг бөглөж, нүхжилт үүсгэдэг бидний өдөр тутмын зуршлууд

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань нүхжилтээс болж багагүй шаналах болсон. Хамгийн хэцүү нь нүхжилтийг арилгах бараг боломжгүй гэж ярьдаг. Иймд та ядаж арьсны нүхээ нэмж томруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Нүхжилт цааш явагдсанаар арьс суларч, мэдэгдэхүйц унжиж эхэлнэ. Иймд өнөөдөр та бүхэндээ нүхжилт үүсч, нүүрний нүх томроход хүргэдэг буруу зуршлуудыг танилцуулж байна. Өнөөдрөөс эхлэн эдгээрийг хийхээ болих хэрэгтэй.

Утсаа нүүрэндээ нааж ярьдаг

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гар утас угаалгын өрөөний суултуураас 10 дахин их бактер тээж явдгийг та мэдэх үү? Гар утас нь яг л бактерийн соронз шиг ажилладаг бөгөөд ойр орчмын бүх нянг өөртөө нааж авна. Харин тэрхүү утсаа нүүрэндээ наах нь арьсыг бохирдуулж, нүхийг бөглөж орхино.

Нарны тос хэрэглэдэггүй

Нар нь арьсыг хуурайшуулж, нүхийг томруулдаг. Харин арьсны нүх томрох тусам үүнд хуримтлагдах бохирдол, тослог нэмэгдэж, нүхжилтийг нэмэгдүүлнэ. Иймд нарны тосыг өдөр бүр тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй.

Тоник хэрэглэдэггүй

Нүхэнд бохирдол, тослог хуримтлагдаж удаан хугацаанд явснаар, энэ нь ямар ч арчилгаа авахаа больчихдог. Та дараа нь хамгийн сайнаар цэвэрлээд ч, нүхжилтээс бүрэн гүйцэт салж чадахгүй. Иймд бага дээр нь тоник хэрэглэж, арьсаа сайн цэвэрлэх хэрэгтэй. Тоник нь таны арьсыг өдөр бүр гуужуулж, арьсны үхэжсэн эд, бохирдлыг арилгахад тусалдаг бөгөөд энэ нь нүх сүв томрохоос сэргийлдэг.

Гоо сайхан, нүүр будгийн хэрэгслүүдээ угаадаггүй

Хэдийгээр та арьс арчилгааны нарийн дэглэмийг баримталдаг ч гэсэн таны залхуу зуршил нүх сүв бөглөрөх шалтгаан болдог. Нүүр будгийн багс, пролон зэргээ тогтмол угааж цэвэрлээгүйн улмаас тэдгээрт наалдсан бактер, нян, бохирдол нь арьсанд хүрч, нүхэнд шингэнэ.

Усны хамгаалалттай нүүр будгийн бүтээгдэхүүн хэрэглэдэг

Усны хамгаалалттай бүтээгдэхүүн нь ихэвчлэн их хэмжээний силикон агуулдаг. Энэхүү хүнд найрлага нь арьсны нүх сүвийг бөглөж, арьсыг амьсгалуулдаггүй. Мэдээж үүний үр дүнд та нүхжилттэй нүүр тулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!