Хоол идсэний дараа шууд унтах нь таныг ямар үр дагаварт хүргэх вэ?

Хоол идсэний дараа шууд л сайхан унтмаар санагддаг уу? Гэхдээ энэ нь тийм ч сайн зүйл биш. Хоол идсэний дараа шууд унтах нь таагүй үр дагаварт хүргэнэ. Чухам ямар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Цээж хорсоход хүргэнэ

Гэдсэнд очсон хоолыг боловсруулах явцад хүчил бий болдог. Таталцлын хуулиас үүдэж, хүчил нь биеийн доод хэсэг рүү татагдана. Харин хэвтэх үед, хүчил ходоодоор дамжин өнгөрч, хоол боловсруулах тогтолцооны эмзэг хэсэгт хүрч очиж болох юм. Энэ нь цээж хорсох, гашуу оргих, дотор муухайрах зэрэг шинж тэмдгийг биед илгээдэг байна.

Нойрны асуудалд хүргэнэ

Хэрэв та унтахаасаа өмнө их хэмжээний хоол идсэн бол таны нойрон дунд ч хоол боловсруулах явц үргэлжилсээр байдаг. Үүнээс болж байн байн сэрж, сайн унтаж чадахгүй хөрвөөсөөр өглөөний нартай золгоно.

Хар дарж зүүдлэнэ

Шөнө бүр хар дарж зүүдлээд хэцүү байна уу? Энэ нь таны оройтож идсэн хоолтой холбоотой. Нойрон дунд хоол боловсруулах явц үргэлжлэх нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, хар дарахад хүргэнэ.

Жин нэмнэ

Хоол идсэний дараа шууд унтах нь таатай санагдах ч, таны бие галбирт сөргөөр нөлөөлнө. Идсэн хоолоо шингээж, шатаахгүйгээр унтсанаар хоол тань өөх болж, биед хуримтлагдах юм. Энэ нь зуршил болсноор, та асар богино хугацаанд их хэмжээний жин нэмнэ.

Хоол идсэнээс хэдэн цагийн дараа унтахад тохиромжтой вэ?

Цээж хорсох, нойргүй хонох гэх мэт асуудал гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд унтахаасаа дор хаяж 3 цагийн өмнө хоол идсэн байх ёстой. Энэ нь таны идсэн хоол шингэж, хоол боловсруулах систем ажлаа дуусгахад тохирох хугацаа юм. Иймд хоол идсэнээс дор хаяж 3 цагийн дараа унтаж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!