Цахим нууц үгээ мартах нь тэтгэвэрт гарахаас илүү стресстүүлдэг

Цахим гэмт хэрэг, хакерын хэргүүд нэмэгдэхийн хэрээр бид бүхий л цахим сүлжээнийхээ нууц үгийг солих, бага зэрэг хүндрүүлэх шаардлагатай болдог. Гэвч энэ нь биднийг эргээд мартахад хүргэж, стресст оруулдаг байна.

Яагаад стресстдэг гээч?

1. Бидэнд хамгийн багадаа л 2, түүнээс ч дээш цахим хаягууд байдаг: Фэйсбүүк, Инстаграм, Тик Ток, Viber, WeChat, Whatssapp, Gmail, Yahoo г.м. Энэ болгон тус бүртээ нууц үгтэй. Энэ нь нийт хүмүүсийн 66 хувийг стресстүүлдэг байна.

2. Олон хаягийнхаа аль нууц үг нь алиных нь болохыг ялгадаггүй. Үүнээсээ болж нийт хүмүүсийн 41 хувь нь стресстдэг.

3. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нууц үгээ алдсанаас болж санхүүгээр хохирох, цахим дарамтанд өртөх зэрэг нь ажлаа солих, тэтгэвэрт гарах стрессээс илүүтэйгээр хүнийг стресст автуулж байна.

4. Цахим банкны нууц үгээ сүүлийн үед алдах тохиолдол их байна. Алдаж буй шалтгаан нь ихэнхдээ утасны дугаар, регистрийн дугаар, төрсөн он сар, овог нэрээрээ хийх тохиолдол юм. хувь хүний эдгээр мэдээллийг олоход тийм ч хэцүү биш учраас аль болох дахин давтагдашгүй, зөвхөн та л мэддэг тоо, үсгийн цуглуулгаар нууц үгээ солиорой.

5. Цахим хаягийн нууцлал бол яг л дотуур хувцастай адил зүйл юм. үүнийг алдахгүйн тулд аль болох урт нууц үг хийх, нууц үгээ тогтмол сольж байх, том үсгийг нууц үгийнхээ эхэнд, төгсгөлд биш голд нь хийж байх, нууц үгээ гар утасныхаа notes дээр эсвэл хувийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж үлдээж байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!