Хатан хааны гэр бүлийн хүүхдүүдийн заавал дагаж мөрдөх ёстой дүрмүүд

Хатан хааны гэр бүлийн хүүхдүүдийн заавал дагаж мөрдөх ёстой дүрмүүд

Хааны удам, хатан хааны гэр бүлд мэндэлж, ёс журмын дагуу өсч торнино гэдэг амаргүй. Төрсөн цагаасаа эхлэж, хатуу дүрэм журмуудыг мөрдөж, олны нүдэн дээр амьдарна гэдэг таныг төсөөлж байгаагаас бэрх. Тэгвэл одоо хамтдаа хатан хааны гэр бүлийн хүүхдүүдийн мөрдөх ёстой дүрмүүдийг мэдэж авцгаая.

Өхөөрдсөн нэр, хочыг зөвшөөрдөггүй

Хатан хааны гэр бүлийн томчууд болон хүүхдүүд ямар нэгэн хоч нэртэй байхыг хориглодог. Тэд ямагт дээд зэрэглэлийн харагдах ёстой учир өөрсдийн бүтэн нэрийг хаа ч явсан ашигладаг байна. Энэ нь тэд биедээ хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл болдог аж.

Тэд хувцаслалтын кодыг дагах ёстой

Хааны удмын хүүхдүүд хүссэн хувцсаа өмсөх боломжгүй. Хөвгүүд 8 нас хүртэл богино өмд өмсөх ёстой бол, охид өөрсдийн насанд тохирсон гоёмсог даашинзыг трико эсвэл урт оймстой хослуулж өмсөх юм.

Селфи болон гэрэл зураг авахыг хориглодог

Өнөө цагт хүн бүр селфи хийж, өдөр бүр л өөрсдийн зургийг авдаг. Гэхдээ энэ нь хааны удмын хүмүүст зөвшөөрөгддөггүй. Тэд селфи хийж болохгүй, танихгүй хүмүүстэй зургаа авахуулах хориотой. Мөн хүмүүст гарын үсгээ зурж өгч болохгүй бөгөөд энэ нь тэдний гарын үсгийг хориотой зүйлсэд ашиглахаас сэргийлж буй нэгээхэн хэлбэр юм.

Тэд хамгийн багадаа 1 гадаад хэл сурах ёстой

Хатан хааны гэр бүлийнхэн бусад гадаад улс орнуудтай харилцаа холбоо тогтоож, айлчлал хийх нь олонтаа. Иймд хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, тэдэнд гадаад хэлийг эрчимтэй зааж сургадаг байна. Жишээ нь хунтайж Жорж, гүнж Шарлотт нар Испани хэл сурч байгаа. Ирээдүйн хаан өдгөө бүх улсын хэлээр 10 хүртэл тоолж сурсан байгаа гэнэ шүү.

Хуримын ёслолуудад хүүхдүүд чимэг нь болж өгдөг

Уламжлалт хаадын хурим дээр бэр, хүргэн нь ёслолын гол анхаарлын төвд орж чаддаггүй. Хуримын ёслолын онцлох хүмүүс бяцхан гүнж, ханхүү нар байх аж. Тэд хосуудтай хамт хуримын зураг авахуулж, ёслолын турш дэргэд нь байж чимдэг. Үүнийг бүх ханхүү, гүнж нар хийх ёстой бөгөөд хатан хаан Элизабет ч бас гүнж байхдаа хааны удмын хуримын ёслолуудад оролцдог байжээ.

Тэд хамтдаа аялах боломжгүй

Ямар нэгэн осол аваар гарсан тохиолдолд хаан, хатан хамтдаа эрсдэлд орохоос сэргийлж, тэднийг тус тусад нь онгоцонд суулгадаг байна. Иймд ханхүү, гүнж нар аав ээжтэйгээ хамт нэг онгоцоор аялж зугаалах боломж олддоггүй.

Тэд ёс суртахуунгүй аашилж болохгүй

Хүүхдүүдийг багаас нь ёс суртахуунтай байлгахын тулд зааж сургаж, төрөл бүрийн арга хэмжээ авдаг. Тэд олны өмнө биеэ зөв авч явах ёстой бөгөөд бусдад таагүй сэтгэгдэл төрүүлж болохгүй. Иймд тэднийг ухаан орсон цагаас эхлэн биеэ хэрхэн авч явах талаар сургадаг байна. Гэсэн ч хүүхдүүд л болсон хойно дэггүйтэх үе олон.

Өгсөн бэлэг бүрийг талархан хүлээн авах ёстой

Тэдэнд ямар ч бэлэг өгсөн тэд талархан хүлээж авах ёстой. Хатан хааны нэрийн өмнөөс бэлгийг хүлээн авч, талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Тэд авсан бэлгээ хэрэглэх эсвэл бусдад хандивлаж болно.

Сургуулиар тэдний боловсрол хязгаарлагдахгүй

Ганц сургуулиа амжилттай дүүргэлээ гээд энэ нь хааны удмын хүмүүст хангалттай бус. Хааны гэр бүлийн бүх гишүүд олон улсын харилцаа, илтгэл тавих чадвар, төрийн айлчлал хийх, нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн нөлөөллийн талаар мэдлэгтэй байх ёстой.

Гүнж нар хурим хийх хүртлээ титэм зүүж болохгүй

Титэм бол гэр бүлийн байдлын шинж тэмдэг юм. Хэрэв гүнж нар титэм зүүсэн байвал тэд нөхөрт гарсан гэсэн үг.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!