Таныг овортой, хөгшин харагдуулдаг хувцаслалтууд

Хувцас бурхан, бие чөтгөр гэх үг бий. Тийм ч учраас бид хувцаслалтаар өөрийн өө сэвийг халхалж, илүү залуухан, эрч хүчтэй, үзэсгэлэнтэй харагдаж чадна. Зарим бүсгүйчүүд маань өөрт тохироогүй хувцас өмсөж, наснаасаа овортой харагдах нь бий. Тиймээс хувцсаа тохируулж өмсөнө гэдэг хамгийн чухал. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулж, хэрхэн хувцаслаж, залуухан, үзэсгэлэнтэй харагдах талаар мэдээллийг хүргэж байна.

Хүзүүгээ нуух хэрэггүй 

Залуухан, халуухан харагдахыг хүсч байвал, хүзүүгээ нууж, халхалсан цамц өмсөх хэрэггүй. Хэт задгай биш ч, хүзүү цээж хэсгийг ил гаргах хувцас сонгож байгаарай.

Хэт урт банзалаас татгалз

Хэт урт эсвэл хэт богино банзал таныг залуухан, үзэсгэлэнтэй харагдуулж чадахгүй. Харин дундаж урттай, классик загварын дэрвэгэр банзал өмсөж, өндөр өсгийттэй хослуулаарай. Одоо л та жавхаалаг, хүчирхэг бас залуухан харагдана.

Хэт их бараан өнгийн хувцаснаас татгалз

Үргэлж хар өнгийн хувцас өмсөх нь таныг үхмэл, уйтгартай харагдуулах сөрөг талтай. Харин өнгөлөг хувцас таныг илүү дур булаам харагдуулж, царай төрхийг гэрэлтүүлнэ.

Хөнгөн нүүр будалтыг сонго

Залуухан харагдах гэсэндээ нүүрээ хэтэрхий хүнд будаж болохгүй. Уруулаа тод будсанаар ам тойрсон үрчлээс илүү тод харагдах бол, нүдэндээ түрхсэн тод тень унжсан зовхийг илүү тодотгоно. Иймд өөрт тохируулж, хөнгөн хийгээд цэвэрхэн будалт хийгээрэй.

Хэт томдсон хувцаснаас татгалз

Охид залуус бүгд л өөрт томдсон хувцас өмсөх болсон. Гэхдээ энэ нь нас бага, залуухан охидод л сайхан харагдахаас, 30 гарсан бүсгүйчүүдэд тохиромжтой бус. Иймд өөрт таарсан хувцас өмсөж байгаарай.

Цэцгэн хээтэй хувцас бүү өмс

Цэцгэн хээтэй даашинз, цамцнаас татгалзаарай. Таныг овортой, хуучинсаг үзэлтэй нэгэн мэт харагдуулах сөрөг талтай.

Үсээ халимаг болгож болохгүй

Та илүү залуухан харагдахыг хүсч байвал үсээ ургуул. Урт үс л таныг үзэсгэлэнтэй залуу харагдуулах болно. Эсрэгээрээ халимаг, богино үс тухайн хүний царайнд маш их овор нэмдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!