Нойтон оймс өмсөж унтах нь таны насыг уртасгана!

Итгэхэд үнэхээр бэрх санагдаж байгаа ч, нойтон оймс өмсөх нь дархлааны системийг дэмжиж, илүү хүчирхэг болгодог аж. Харин дархлаа сайтай байхад та ямар өвчнөөс айна гэж?

Нойтон оймс өмсөх нь дархлаанд цочроо өгч, цусны эргэлтийг түргэсгэх төдийгүй ханиад томууг эмчлэх гэхчлэн олон эерэг нөлөөтэй болохыг эрдэмтэн судлаачид хэдийн тогтоож, гадны улс орнуудад тус аргыг өргөн хэрэглэдэг байна.

Хэрэглэх заавар:

  • Хос оймсоо хүйтэн усанд хийж, базаж авна.
  • Дараа нь хөлөө бүлээн усанд дүрж, бага зэрэг халааж бэлтгэнэ.
  • Хөлөө хаттал нь сайн арчиарай.
  • Одоо нойтон оймсоо өмсөх бөгөөд гадуур нь ноолууран зузаан оймс өмсөнө.
  • Ингээд шууд орондоо орж хэвтэнэ. Гэхдээ дулаахан унтлагын хувцас өмсөхөө мартуузай.
  • Шөнө унтаж байхад магадгүй таны бүх бие хөлөрч мэднэ. Тэгвэл унтлагын хувцсаа солиод буцаад унтаарай. Нойтон оймсоо тайлж болохгүй шүү. Өглөө гэхэд оймс хатчихсан сэрэх болно.

Та ч бас энэхүү аргаар ханиад томуунаас салахын зэрэгцээ дархлаагаа дэмжээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!