Юманд хүрэх төдийд хугарч унаад байгаа хэврэг хумсыг бат бөх болгох аргууд

Ойр ойрхон гелиэр будуулж, хумс хийлгэсний дараа хумс маш хэврэг болдог. Багахан ургасан ч, юманд хүрэхэд л хугараад, үнэхээр төвөгтэй. Хумсаа бат бөх болохыг хүлээж, багагүй хэдэн сарыг хүлээж өнгөрүүлэхэд хүрдэг. Тэгвэл та бүхэндээ богино хугацаанд хумсаа бат бөх болгож, эмчлэх байгалийн аргуудыг танилцуулж байна. Та эдгээр аргуудаас өөрт тохирохыг сонгож хэрэглээрэй.

Е витамин

Е витамин нь гэмтсэн, хэврэг хумсыг эмчилж, бат бөх болгоно. Энэ нь цусны эргэлт, хумсны ургалтыг сайжруулдаг.

Е витаминыг хумсандаа болон хумс тойрсон махан дээр түрхэж орхино.

Кокосын тос

Кокосын тос нь антиоксидантаар баялаг тул хумсыг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөллөөс хамгаалдаг. Мөн энэ нь бактерийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй мөөгөнцрийн шинж чанартай.

Бага зэрэг бүлээсгэсэн кокосын тосыг хумсандаа түрхэж, хөнгөн илж шингээрэй.

Нимбэг

Нимбэг нь Витамин С-ийн агууламж өндөртэй тул коллагены нийлэгжилтийг түргэсгэж хумсыг бат бөх болгоно.

Тал нимбэг авч, шүүсийг нь шахаарай. Үүн дээрээ нэг аяга бүлээн ус хийж хольно. Одоо хумсаа нимбэгтэй усандаа дүрж, 5-10 минут байлгаарай.

Оливын тос

Оливын тос нь хумсыг чийгшүүлж, тэжээл болно. Хумсны гэмтлийг арилгаж, өсөлтийг нь идэвхжүүлдэг Е амин дэм ихтэй.

Бүлээсгэсэн оливын тосыг хумсандаа түрхэж, 5-10 минут иллэг хийнэ.

Өндөгний шар болон зөгийн бал

Өндөгний шар нь А аминдэм, өөх тосны хүчлийг их хэмжээгээр агуулдаг тул нимгэн, хэврэг хумсыг бэхжүүлэх үйлчилгээтэй. Мөн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд зөгийн балыг хольж хэрэглэнэ.

Нэг ширхэг өндөгний шарыг тал амны халбага бүлээсгэсэн зөгийн балтай хольж бэлтгэнэ. Үүнийгээ хумсандаа түрхэж, 10-15 минут байлгасны угааж арилгана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!