Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй

Гоо үзэсгэлэн гэдэг бол харьцангуй ойлголт. Өнгөрсөн үед амьдарч байсан ч одоог хүртэл гоо үзэсгэлэн, нэр алдар нь цуурайтсаар байгаа олон эмэгтэйчүүд бий. Тэдэн дотор яг одоо ч нэр нь цуурайтаж буй алдартай бүсгүйчүүд багтсан байгааг харж болно. Дашрамд хэлэхэд энэхүү судалгааг “Amway Artistry” компаниас эрхлэн явуулж, нийтэлжээ.

10. Скарлет Йоханссон

Түүний ямар нэг засваргүй, хиймэл бус нүдэнд дулаахан төрх, сайн жүжиглэлт зэрэг нь хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтанд 10-р байранд оруулжээ.

9. Эва Гарднер

1940-1950 онд ид мандаж явсан тэрээр Америкийн кино урлагт өөрийн дүр төрхийг мөнхөлж явсан юм. Франк Синатрагийн эхнэр байсан гэдгээрээ ч олонд танигдсан байж мэдэх юм.

8. Кэйт Мосс

Хамгийн баян бөгөөд нэр хүндтэй загвар өмсөгч. Түүнийг хамгийн классик загвар өмсөгч гэгддэг бөгөөд анх 14 настайгаасаа энэ салбарт хөл тавьжээ.

7. Жин Шримптон

Английн алдарт загвар өмсөгч Жин Шримптон дэлхийн анхны загвар өмсөгчдийн нэг юм. тэрээр “Vogue”, “Harper’s Bazaar”, “Vanity Fair”, “Glamour”, “Elle” гэх мэт дэлхийн бүхий л алдартай сэтгүүлийн нүүрэн дээр дүр төрхөө мөнхөлж байжээ.

6. Брижит Бардот

60-аад оны гоо үзэсгэлэн, урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг тэрээр жүжигчин, дуучин, амьтны эрхийн төлөө тэмцэгч байв. Мөн алтан үеийн секс билэг тэмдэг ч гэлцдэг.

5. Бейонсе

Гүүгл дээр хамгийн их хайгдсан, хамгийн баян, хамгийн хүчирхэг цуцашгүй хоолойтой, Луврийн музейд клипний зураг авалтаа хийсэн анхны уран бүтээлч гээд л түүний тухай ярьвал дуусашгүй олон зүйл бий.

4. Софиа Лорен

Өдгөө 85 настай Италийн алдарт жүжигчин Софиа Лоренг 21-р зууны шилдэг эмэгтэй жүжигчин хэмээн Америкийн Кино Академиас зарласан байдаг.

3. Грэйс Кэлли

Дэлгэцийн түүхэнд үүрд залуугаараа мөнхөрсөн Грэйс Кэлли нь жүжигчний амьдралаасаа шууд гүнжийн амьдралд хөл тавьсан байдаг. 1956 онд тэрээр Монакогийн ханхүү III Райнертай хуримаа хийж, Монакогийн гүнж болсон юм.

2. Мэрилин Монро

Түүний тухай элдвийг тоочих нь илүү хэрэг биз. Жүжиглэлт, байр суурь, ухаалаг төрх байдал, нүд салгамгүй гоо үзэсгэлэнгээрээ зөвхөн Америкийн биш дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Мэрилин Монро бол бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн эгнээнд дээгүүр байр эзлэх нь зүй ёсны хэрэг билээ.

1. Одри Хепбурн

Мөнхийн залуу гоо үзэсгэлэн, ухаалаг үгс, дүрэлзсэн алаг нүдээрээ дэлгэцэнд мөнхөрсөн жүжигчин Одри Хепбурн бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэн төгс эмэгтэйгээр шалгарсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!